Монгол улс, Улаанбаатар хот

Никоретте тамхины цацлага

Код: 0107329 Үйлдвэрлэгч: Unique Pharmaceutical Laboratories for Johnson & Johnson LLC, Russia Бренд: Unique Pharmaceutical Laboratories for Johnson & Johnson LLC, Russia Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
40,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Амны хөндийн салст бүрхүүлд хэрэглэх зориулалттай. Цацлагыг хэрэглэх хугацаандаа өвчтөн тамхи татахаа бүрэн болих бүх арга хэмжээг авсан байх шаардлагатай. Цацлагыг хэрэглэхэд бэлэн болсны дараа амаа нээж цацлагын төгсгөлийг аль болох ойртуулна. Дээрх тугнагчийг дарж амны хөндийд нэг тун бэлдмэлийг цацаж өгнө, цацлага урууланд хүрэхээс зайлсхийнэ. Цацлага амьсгалын замд орохоос хамгаалахын тулд тугнагч дээр дарах үед амьсгал авч болохгүй. Цацлагын үр дүнг сайн байлгахын тулд цацсаны дараагаар шүлсээ хэдэн секунд залгиж болохгүй. Цацлагыг хэрэглэх үед юм ууж, хоол идэж болохгүй.

ТАЙЛБАР

Никоретте цацлага нь тамхины хамаарлын шинж тэмдгүүд болон тамхи татах хүслийг бууруулж, хөнгөвчилдөг. Энэхүү бэлдмэлийг тамхинаас гарах оролдлого хийж буй эсвэл бүрэн татгалзахын өмнө өдөрт хэрэглэх тоог цөөрүүлэх зорилготой хүмүүс, эсвэл тамхи татах боломжгүй байгаа хүмүүс, мөн тамхи татах альтернатив аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэхийг зөвлөдөг

НАЙРЛАГА

Propylene glycol, anhydrous ethanol, trometamol, poloxamer 407, glycerol, sodium hydrogen carbonate, levomenthol, mint flavour, cooling flavour, sucralose, acesulfame potassium, butylated hydroxytoluene, hydrochloric acid, purified water.

АНХААРУУЛГА

Цацлага амьсгалын замд орохоос хамгаалахын тулд тугнагч дээр дарах үед амьсгал авч болохгүй. Цацлагын үр дүнг сайн байлгахын тулд цацсаны дараагаар шүлсээ хэдэн секунд залгиж болохгүй. Цацлагыг хэрэглэх үед юм ууж, хоол идэж болохүй. Хэдийгээр эмчилгээний тунгаар хэрэглэсэн ч никотин хөхний сүүнд хүүхдэд нөлөө үзүүлэхүйц хэмжээгээр нэвтэрдэг. Хэрэв тамхинаас татгалзаж чадахгүй байвал энэхүү бэлдмэлийг эмчийн зөвлөгөө авсны дараа л хэрэглэх нь зүйтэй. Түр хугацаанд хэрэглэдэг эмийн хэлбэрүүд нь эхийн хөхний сүүний никотины агууламжийг хамгийн доод хэмжээнд бууруулдаг бөгөөд сүүн дэх никотины агууламжийг хамгийн бага түвшинд хүргэж хүүхдээ хөхүүлэх боломжийг олгодог. Никотины хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хүүхдийг хөхүүлсний дараа уг буюу бэлдмэлийг хэрэглэх болон хүүхэд хөхүүлэх хоорондын хугацаа аль болох хамгийн урт байхыг (2 цагаас доошгүй) зөвлөдөг.

Асуулт хариулт

18001883