Номидес 75 мг №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хоолны дараа эсвэл өлөн үед ууж болно. Тамивирийг /Осельтамивир / хоолны дараа ууж хэрэглэвэл өвчтөний дасан зохицол сайжрах магадлалтай.
ТАЙЛБАР
Вирусын эсрэг үйлдэлт эм, Томуугийн эмчилгээнд 1-с дээш насны хүүхэд ба насанд хүрэгчдэд, Вирусын халдварт өртөх эрсдэл бүхий насанд хүрэгчид ба 12 дээш насныханд, 1-с дээш насны хүүхдийг томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үндсэн Осельтамивир 75мг, 10 капсул, туслах бодис коллоид цахиурын давхар исэл (аэросил) 6,00мг/9,00мг/15,00мг, коповидон
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг байх, Элэгний дутагдлын хүнд хэлбэр, 1 нас хүртэлх хүүхэд хэрэглэхгүй. Гаж нөлөө дотор муухайрах, бөөлжих, суулгах, бронхит, хэвлийн өвдөлт, толгой эргэх ба өвдөх, нойргүйдэл, ханиалгах, ядрамтгай болох, хүүхдэд хэрэглэх үед бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, хамраас цус гарах, уушгины үрэвсэл, чихний эмгэг, дайвар хөндийн үрэвсэл, коньюктивит, арьсны үрэвсэл, хэнгэргэн хальс үрэвсэх, бронхит, тунгалгийн булчирхайн эмгэг зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй