Вегадерм 15гр №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгчдэд: Өвчилсөн хэсгийн арьсан дээр бага зэргийн тосыг өдөрт 2 удаа түрхэж хэрэглэнэ. Хүүхэд ба өсвөр насныханд: Хүүхдэд энэ бэлдмэлийн гаж нөлөө илүүтэй тохиолддогийг харгалзан зөвхөн эмчийн заалтаар, зааж өгсөн тун ба хугацаагаар хэрэглэнэ. Өндөр настанд тунгийн тусгай зохицуулга хийх шаардлагагүй. Бэлдмэлийг гэмтсэн хэсгийн арьсан дээр хуруугаараа нимгэн түрхэж, зөөлөн илж өгнө. Эмийг эмчилгээний үр дүн өгч чадахүйц, хамгийн бага хэмжээгээр хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Бэлдмэлийг түрхсэний дараа гараа сайтар угаана. Ингэснээр бэлдмэл Таны нүдэнд бага хэмжээгээр ч болов орохоос сэргийлж чадна.
ТАЙЛБАР
Үрэвсэл ба харшлын эсрэг хүчтэй үйлдэл үзүүлснээр арьсны улайлт, хаванг арилган загатнааг намдаана. Найрлага дахь антибиотик гентамицин нь арьсны үрэвслийг үүсгэгч нян бактерийг идэвхтэй алж устгадаг бол клотримазол нь мөөгөнцрийн эсрэг хүчтэй нөлөөтэй. Вегадерм тосон түрхлэгийг насанд хүрэгчдэд болон 3-с дээш насны хүүхдэд, арьсны төрөл бүрийн үрэвслийг (дерматит ба намарс) эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Кортикостероидын найрлагатай учраас их хэмжээгээр улайсан, арьс цочирсон, хүнд явцтай үед илүү тохиромжтой.
НАЙРЛАГА
Нэг грамм эмийн тосон түрхлэгт - бетаметазоны дипропионат буюу бетаметазон (Betamethasone) 0,500 мг, клотримазол (Clotrimazole) 10,0 мг, гентамицины сульфат буюу гентамицин (Gentamicin) 1,0 мг тус тус агуулагдана. Бусад бүрэлдэхүүн (туслах бодис) – шингэн парафин ба зөөлөн цагаан парафин
АНХААРУУЛГА
Хэрэв Та бетаметазон, клотримазол, гентамицинд эсвэл бэлдмэлийн найрлагад орсон бусад ямар нэг бодист хэт мэдрэг бол , энгийн герпес эсвэл могой ороох яр (Herpes zoster), салхин цэцэг, тэмбүүгийн арьсны хэлбэр, батга зэрэг өөр хэлбэрийн үрэвсэлтэй бол, ам уруулын хэсэг, бэлэг эрхтэн, хошногоны амсрын хэсгийн арьс улайж, үрэвссэн бол хэрэглэж болохгүй. Бага насны (3-с доош) хүүхдэд хэрэглэхийг хориглоно. Нүдэнд болон түүний ойр орчинд (нүдэнд орсон тохиолдолд нүдний дотоод даралт ихсэж болзошгүй учраас) мөн арьсны ил шарх эсвэл арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан хэсэгт хүргэж болохгүй. Энэ бэлдмэлийг хөхүүл эх хэрэглэж болохгүй. Хэрэв зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол хүүхдээ хөхүүлэхээс түр хугацаанд татгалзах хэрэгтэй.