Сангера 100мг/мл-5мл №5
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тарихад нарийн дэглэм мөрдөж удаан хугацаанд судсаар хийнэ. Сангераг электролитын уусмал, нүүрс усны уусмал,аминхүчлийн уусмал ба декстраны уусмал зэрэг тарилгын ихэнх уусмалуудтай хамт хольж хэрэглэж болно.
ТАЙЛБАР
Ерөнхий болон хэсэг газрын фибринолизоос үүдэлтэй цус алдалтууд болох сарын тэмдгийн үеийн эмгэг цус алдалт, умайн цус алдалт, ходоод-гэдэсний замын цус алдалт, цусаар шээх, мэс заслын явцад болон дараа түрүү булчирхай болон шээс ялгаруулах замын мэс заслын дараа шээс ялгаруулах замын цус алдалт, чих хамар хоолойн эрхтнүүдээс цус алдах, бүйлсэн булчирхайн мэс засал-тонзилэктоми, аденоидэктоми, шүд авсны дараа цус алдах, эмэгтэйчүүдийн мэс засал болон эх барих ажилбарын явцад цус алдах, цээж болон хэвлийн хөндийн цус алдалт болон бусад том мэс ажилбар, зүрх-судасны мэс ажилбар зэрэгт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1 мл уусмалд 100 мг Транексамын хүчил агуулагдана.
АНХААРУУЛГА
Транексамын хүчлийг сэлбэх цусан бүтээгдэхүүн эсвэл пенициллины бүлгийн эм агуулсан тарилгын уусмалд нэмж хавсарч хэрэглэхийг хориглоно. Бөөлжих, гүйлгэх, дотор муухайрах зэрэг гаж нөлөө илэрч болно.