Антисепт Х 0.5% 1л гар ариутгагч
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Гарын алганд хүрэлцэхүйц хэмжээгээр шүршиж, гар угаах дүрмийн нэгэн адил 20-30 секундын туршид гарын бүх хэсэгт иллэг хийх байдлаар жигд тарааж шингээнэ.
ТАЙЛБАР
H1N1, H3N2 вирус (3 минут идэвхитэй), Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Escherichia coli, Enterococcus hirae зэрэг микроорганизм болон бактерын эсрэг нөлөөтэй. Халдваргүйжүүлэх зорилгоор хэрэглэнэ
НАЙРЛАГА
Хлоргексидины глюконат, этанол 96%, цэвэршүүлсэн ус агуулна.
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. 18 нас хүртэлх насны хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ. Халдваргүйжүүлэгч шүршлэгийг усгүй, савангүйгээр хэрэглэнэ.Ил шархтай үед болгоомжтой хэрэглэнэ. Нүдэнд орохоос болгоомжил. Зөвхөн гадуур хэрэглэнэ. Харшил тууралт гарсан тохиолдолд хэрэглэхээ зогсоож эмчид хандаарай.