Монгол улс, Улаанбаатар хот

Аскорутин 300мг

Код: 0101633 Үйлдвэрлэсэн улс: Монгол Капсул Жоргүй
700₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Өдөрт 3 удаа хоолны дараа ууна.

ТАЙЛБАР

Нүдний торлог бүрхүүлд цус харвах, судсаар цус шүүрэх, зүрхний дотор бүрхэвчийн идээт үрэвсэл, тархины хатуу хальсны үрэвсэл, амьсгалын замын хурц ба архаг өвчнүүд, С болон Р витамины дутагдал, хялгасан судасны гэмтлийг эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Үндсэн үйлчлэгч бодис: Аскорбины хүчил, Рутин Туслах бодис: Глюкоз, цардуул, тальк, магнийн стеарат.

АНХААРУУЛГА

 Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Мөн 3 хүртэлх насны хүүхэд, цусны бүлэгнэлт ихэссэн өвчтөн, жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй.  Гаж нөлөө: Удаан хугацаагаар хэрэглэвэл бөөр болон шээсний замд чулуу үүсэх, нойргүйдэх бөөр гэмтэх, артерийн даралт ихдэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Ховор тохиолдолд харшлын урвал илэрнэ. Хадгалах нөхцөл: 25C-с дээшгүй хэмд, гэрлээс хамгаалсан, хуурай сэрүүн нөхцөлд хадгална.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883