Монгол улс, Улаанбаатар хот

Даряцинк 60мл

Код: 0107254 Үйлдвэрлэгч: PT. Darya-Varia Laboratoria TBK Бренд: PT. Darya-Varia Laboratoria TBK Үйлдвэрлэсэн улс: Индонез Сироп Жоргүй
17,600₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

2-6 сартай хүүхэд ½ цайны халбагаар (цайрын элемент 10мг) өдөрт 1 удаа 10 хоногийн турш суулгалт зогссон үед ч ууна, 6 сартай - 5 настай хүүхэд 1 цайны халбага сиропыг (цайрын элемент 20мг) өдөрт 1удаа 10 хоногийн турш суулгалт зогссон үед ч ууна.

ТАЙЛБАР

Цайр нь хүүхдийн эрүүл мэнд , өсөлт болон дархлааны системд чухал хэрэгцээт микро элемент юм. Бодисын солилцоо хэвийн явагдахад шаардагдах ферментүүдийн найрлагад ордог юм. Суулгалтын үед биен дэх цайр үгүй болж цайрыг нөхөж хүүхдийн эрүүл мэнд, дархлалыг дэмжих шаардлага гардаг. Цайрыг 5 настай болон түүнээс бага насны хүүхдийн суулгалтыг намдаах эмчилгээнд шингэн сэлбэх давсны уусмалтай хамт хэрэглэнэ. Хурц суулгалтын үед болон дараах цайрын эмчилгээ нь суулгалтын удаан, хүнд явцыг бууруулна. Мөн дараагийн 2-3 сард суулгах эрсдэлийг  багасгана. 

НАЙРЛАГА

5 мл сиропд цинк сульфат моногидрат 55 мг.

АНХААРУУЛГА

Эмийг хэрэглэсний дараа ½ цагийн дотор бөөлжсөн бол 5мл сироп нөхөж ууна. Цайрт хэт мэдрэг өвчтөн хэрэглэхгүй. Цайрыг төмрийн бэлдмэлийг хэрэглэхээс хэдэн цагийн өмнө эсвэл дараа хэрэглэхийг зөвлөнө. Суулгалтын үед цайрын бэлдмэлийг шингэн сэлбэх давсны уусмалтай хамт хэрэглэх. Хөхүүл эхчүүдийг хүүхдийн суулгалтын үед болон дараах үед хүүхдээ хөхөөр хооллохыг болон хөхөөр хооллох давтамжийг нэмэхийг зөвлөнө.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883