Монгол улс, Улаанбаатар хот

Табекс 1.5мг №100

Код: 0106132 Үйлдвэрлэгч: Sopharma JSC Бренд: Sopharma JSC Үйлдвэрлэсэн улс: Болгар Шахмал Жоргүй
97,200₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

1-3 дахь өдөрт 1 шахмалаар өдөрт 6 удаа (2 цаг тутам). Уг эмчилгээний өдрүүдэд татах тамхины тоо аажмаар цөөрөх ёстой. Хэрэв үр дүн муутай байгаа бол эмчилгээг цуцлах ба эмчилгээг 2-3 сарын дараа давтан хийж болно. Хэрэв эмчилгээ үр дүнтэй байгаа бол 3 өдөр эмчилгээ хийсний дараа дараах схемээр үргэлжлүүлнэ. 4-12 дахь өдөр 1 шахмалаар 2.5 цаг тутам (өдөрт 5 шахмал), 13-16 дахь өдөр 1 шахмалаар 3 цаг тутам (өдөрт 4 шахмал), 17-20 дахь өдөр 1 шахмалаар 5 цаг тутам (өдөрт 3 шахмал), 21-25 дахь өдөр өдөрт 1-2 шахмал. Эмчилгээ эхэлснээс 5 дахь өдрийн дараагаар тамхины хэрэглээ зогсох ёстой. Ээлж эмчилгээ бүрэн дууссаны дараа өвчтөн өөрөө нэг ширхэг ч тамхи татахыг хүсэхгүй байгаа нь харагдах болно.

ТАЙЛБАР

Табекс нь идэвхтэй бодис болох цитизинийг найрлагандаа агуулдаг бөгөөд тамхи татдаг хүмүүсийн биед никотинтай адил үйлдэл үзүүлдэг бэлдмэл юм. Табекс хэрэглэсэн хүмүүст тамхиа хаяахад ямар нэгэн шинж тэмдэг болон тааламжгүй нөлөөгүй бөгөөд яваандаа тамхинаас гардаг байна. Табексыг зөвхөн тамхинаас гарах чин хүсэлтэй тамхичид болон никотин-хараат болсон хувь хүмүүс хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Цитизин 1.5 мг

АНХААРУУЛГА

Хэрэв та уг эмийн бэлдмэл дахь идэвхтэй бодис болон түүний найрлаганд буй бусад аль нэгэн бодист харшилтай, саяхан цус харвалт болон зүрхний шигдээсээр өвчилсөн, жирэмсэн болон хөхүүл бол хэрэглэхгүй.  Толгой өвдөх,толгой эргэх, хэвлийн дээд хэсгээр эмзэглэх, дотор муухайрах, ам хатах, диспепси (ходоод орчмоор эвгүйрэх, хооллосны дараа хэхрүүлэх), нойргүйдэх, нойрмоглох, өтгөн хатах, суулгах, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883