Леваксела 500мг/100мл №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
ТАЙЛБАР
Левофлоксацин хинолины бүлгийн антибиотик бөгөөд таны биед халдвар үүсгэх нянг устгах үйлдэл үзүүлнэ. Уушгины хатгалгаа, бөөр, давсаг,шээс ялгаруулах замын халдвар, түрүү булчирхайн архаг халдвар, арьс, арьсан дорх өөхөн эд, булчин буюу “зөөлөн эдийн ” халдвар. Зарим онцгой тохиолдолд Леваксела тарилгын уусмалыг боомын уушгины хэлбэрээр өвчлөх болон боом өвчнийг үүсгэх бактериар үүсгэгдсэн эмгэгийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
100 мл тарилгын уусмал нь 500 мг левофлоксациныг левофлоксацин гемигидрат хэлбэрээр агуулна.
АНХААРУУЛГА
Жирэмсэн ба жирэмслэхээр төлөвлөж байгаа, хөхүүл, хүүхдээ хөхөөр хооллохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүд уг бэлдмэлийг хэрэглэхгүй. Нойр өөрчлөгдөх, толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг гаж нөлөө элбэг илэрдэг.