Утрожестан100мг №30
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бүх тохиолдолд эмчийн заавраар хэрэглэнэ. Ихэвчлэн прогестероныг өдөрт 200-300 мг тунгаар хэрэглэх бол өглөө 100 мг, орой үлдсэн 200 мг хэрэглэнэ. Ууж болон үтрээнд хэрэглэх бүх тохиолдолд нэг удаад хэрэглэх тун 200 мг-с (100 мг - 2 ширхэг, эсвэл 200 мг - 1 ширхэгээр) хэтрэхгүй байх ёстой.
ТАЙЛБАР
Энэ эм нь прогестероны эмчилгээний даавар юм. Прогестероны дутагдлын улмаас үүссэн эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Өндгөвчний эмгэгийн улмаас мөчлөг алдагдсан үед, сарын тэмдэгийн өмнөх эмгэгт, хөхний бага зэргийн өвдөлтийн үед, цус алдалт (фибромоос), цэвэршилтийн эмчилгээнд (эстроген эмчилгээтэй хамт), мөчлөгийн үед дотоод нөхцөлийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Идэвхтэй нэгдэл прогестерон 100мг. Наран цэцгийн тос, шар буурцагын лицитин, бүрээсийн найрлагад желатин, глицерол, титаны давхар исэл (Е171) агуулсан.
АНХААРУУЛГА
Элэгний хүнд эмгэгтэй бол хэрэглэж болохгүй. Эмийг зулбуулах эмчилгээнд хэрэглэхгүй. Генетикийн нөлөөт ямар нэг үйлдэл үзүүлэхгүй. Жирэмсний эхний гурван сард зөвхөн үтрээнд хэрэглэнэ. Харин жирэмсний 2, 3 дах гурван сард хэрэглэхэд элэгний эмгэг үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Энэхүү эмчилгээ нь жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв эмийг ууж хэрэглэх бол хооллох үед уух ба орой хэрэглэх бол унтахын өмнө ууна.