Реналган 5мл №5
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Реналганы тарилгын уусмалыг зөвхөн булчинд тарьж хэрэглэнэ. Шаардлагатай үед тунг 6-8 цагийн дараа давтана. Хоногийн дээд тун 10мл тарилгын уусмалаас хэтрэхгүй байна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 2-3 өдөр. Эмчилгээний үр дүнд хүрсний дараа ууж хэрэглэдэг өвдөлт намдаах болон агчил тавиулах бэлдмэлийн эмчилгээнд шилжүүлнэ. Эмчилгээний үр дүн илрэхгүй байвал бэлдмэлийн эмчилгээг зогсоох хэрэгтэй.
ТАЙЛБАР
Өвдөлт намдаах эмтэй хавсарсан агчил тавиулах бэлдмэл. Дотор эрхтний гөлгөр булчингийн агчлын үеийн хөнгөн болон дунд зэргийн илрэл бүхий өвдөлтийн хам шинжийн шинж тэмдгийн эмчилгээ, Бөөрний колик ба өвдөлт болон дизурийн хямрал бүхий шээс ялгаруулах замын үрэвсэлт өвчин, Ходоод ба гэдэсний агчил, элэгний колик, цөсний өвдөлт, сарын тэмдгийн алдагдалын өвдөлт зэрэгт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1мл уусмалд метамизол натри 500мг, фенпивериний бромид 0,02мг, питофеноны гидрохлорид 2мг. Туслах бодис тарианы ус тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА
Харшлын урвал арьсны тууралт, чонон хөрвөс аюулхай орчим хорсох мэдрэмж төрөх, ам хатах, өтгөн хатах, ходоодны үрэвсэл болон ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа хурцдах, толгой өвдөх ба толгой эргэх, артерийн даралт багасах, зүрхний цохилт олшрох, зүрхний хэмнэл алдагдах, хоолой өвдөх, амны хөндийн үрэвсэл, бронхын агчил, шээсний ялгаралт багасах, шээсний ялгаралт саатах, хөлсний ялгаралт багасах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Хэсэг газрын урвал тарьсан хэсэгт нэвчдэс үүсэж болно.