Монгол улс, Улаанбаатар хот

Магни сульфат 25гр №1

Код: 0106300 Үйлдвэрлэсэн улс: Монгол Капсул Жоргүй
700₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Туулгах зорилгоор хэрэглэхдээ насанд хүрэгсдэд 25 г нунтгийг хагас аяга усанд уусгаж нэг дор уулгах ба хүүхдийн тунг нэг нас бүрт 1 г ноогдохоор тооцоолон тогтооно. Өтгөн хатах үед 20-30%-ийн 100 мл уусмалаар бургуй тавьж болно. Цөс хөөлгөхөд 20-25%-ийн уусмалыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уулгах, эсвэл 25%-ийн 50 мл буюу 10%-ийн 100 мл уусмалыг нарийн зондоор 12 хуруу гэдсэнд шууд хийнэ.

ТАЙЛБАР

Цөсний өвчнүүд, өтгөн хатах, зарим эм, химийн бодисын хордлогод туулга болгон хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Тугнагдсан нэг нунтагт 25 г магнийн сульфат агуулагдана.

АНХААРУУЛГА

Ходоод гэдэсний цочмог үрэвсэлт өвчнүүд, жирэмсэн, биений юм ирж байгаа үед магнийн сульфатыг ууж хэрэглэж болохгүй. Ууж хэрэглэх үед хоол боловсруулах замын үрэвсэлт өвчнүүд хурцдах гаж нөлөө илэрч болно. Хуурай, сэрүүн, гэрлээс хамгаалсан нөхцөлд хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883