Свеет дреамс №15
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өдөрт 1 ширхэгийг унтахаас 1-2 цагийн өмнө усаар даруулж ууна. Курс нь 1-2 сар.
ТАЙЛБАР
Нойргүйдэх, цочиромгой болох үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Бамбайн үндэсний ханд / Valeriana officinalis / 110мг нойрны чанарыг сайжруулна, сэтгэл санааны хэвийн байдлыг хадгалахад тусална. Артерийн даралтыг хэвийн болгоно. Мелиссагийн ханд / Melissa officinalis / 80мг сэтгэл санаа болон физиологийн үйл ажиллагааг дэмжинэ. Нойрны чанарыг хэвийн байлгахад тусална. Цочромтгой байдал, сэтгэл түгшилтийг багасгана. Хотойн ханд / Leonurus cardiaca / 50мг бие махбодийн болон сэтгэцийн мэдрэг байдлыг тэнцвэржүүлнэ. Зүрхний цохилтийг цөөрүүлж, артерийн даралтыг буулгана. 5 – гидрокситриптофан / Griffonia simplicifolia үрнээс гаргаж авсан/ 50мг Хүний биед 5 HTP нь L-tryptophan-с – хоол хүнсэнд бага хэмжээгээр агуулагддаг амин хүчил юм. Хүний биед L-tryptophan их хэмжээгээр хэрэгцээтэй байдаг. 5-HTP нь хоолны нэмэлт тэжээл байдлаар хэрэглэхэд нойрны чанарыг сайжруулж, сэтгэл санааг дэмждэг. Зэрлэг балжингарав / Matricaria recutita / 90мг тайвшруулж, нойрны чанарыг сайжруулна. Биеийн эсэргүйцэх чадварыг нэмэгдүүлнэ. Нойргүйдлээс үүдсэн дархлаа дутмагшлыг засна. Мелатонин 1мг харанхуй үед нийлэгждэг “нойрны даавар” юм. Нойр хүрэх хугацааг багасгана. Витамин В12 2,5мкг физиологийн ихэнх үүргийг хэвийн байлгана. Ядаргааг бууруулна. Дархлааг дэмжинэ.
АНХААРУУЛГА
Ховор тохиолдолд харшлын урвал илэрч болох бөгөөд удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед өтгөн хатна.