Монгол улс, Улаанбаатар хот

Даролак 1.25 ОУН 1гр №10

Код: 0106458 Үйлдвэрлэгч: Aristo Pharmaceuticals PVT. Ltd Бренд: Aristo Pharmaceuticals PVT. Ltd Үйлдвэрлэсэн улс: Энэтхэг Уусдаг нунтаг Жоргүй
16,000₮
5 · Монос салбарт нөөцтэй
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг тухайн өвчтөний онцлогт тохирсон шаардлагтай хэмжээгээр тооцох хэрэгтэй. Өдөрт 1-2 уутыг ус, сүү, жимсний шүүсэнд хольж ууж болно. Хоолны дараа ууна. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд антибиотик ба даролак тун хоёрын хооронд 2 цагийн зайтай байлгана. 

ТАЙЛБАР

Даролак нь ходоод гэдэсний эмгэгүүд болох суулгалт, гэдэсний үрэвсэлт өвчин, гэдэсний цочромхой хам шинж, лактоз үл тэвчил зэргийн үед гэдэсний доторх хэвийн микрофлорыг тэнцвэржүүлэх зорилгоор бэлтгэсэн пробиотик юм. Халдварын суулгалт, антибиотик шалтгаант суулгалтын эмчилгээ, лактоз үл тэвчил, гэдэс цочролын хам шинж, кесар хагалгааны тусламжтай төрсөн хүүхэд, цочмог халдварын суулгалт зэргийн үед эмчийн заалтаар хэрэглэж болно.

НАЙРЛАГА

Пробиотик 1,25 тэрбум эсээс багагүй  (Lactobacillus acidophilus, Lactobacillus rhamnosus, Bifidobacterium longum & Saccharomyces boulardii)

АНХААРУУЛГА

Пробиотикийн найрлага дахь аль нэг пробиотикт хэт мэдрэг бол хориглоно. Жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл эхчүүдэд зөвхөн ашиг тус, эрсдлийн харьцаанд үндэслэн пробиотик нэмэлт тэжээл хэрэглэнэ. Пробиотик хэрэглээнд хамгийн түгээмэл илрэх гаж нөлөө нь ходоод гэдэсний өвчин буюу гэдэс цанхайх юм.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883