Монгол улс, Улаанбаатар хот

Пентаса 500мг №50

Код: 0105148 Үйлдвэрлэгч: Ferring International Center SA Бренд: Ferring International Center SA Үйлдвэрлэсэн улс: Хятад Капсул Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Эмчилгээний тун болон үргэлжлэх хугацааг өвчний явцаас хамааран эмч тогтооно. Эмчилгээний тун болон барих тун ашиглан эмчийн хяналтан дор хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Месалазин (5 аминосалицилийн хүчил) нь шархлаат колит болон Кроны өвчний удаан хугацааны эмчилгээнд хэрэглэдэг сулфасалазины идэвхитэй бүрдэл юм. Хөнгөнөөс дунд зэргийн шархлаат колит болон Кроны өвчний үед хэрэглэнэ.

НАЙРЛАГА

500 мг месалазин, 25 мг повидон К29/32, 6-9мг этилцеллюлоз, 1 мг магнийн стеарат, 9 мг тальк, 207 мг бичил талстан целлюлоз.

АНХААРУУЛГА

Месалазин болон түүний найрлаганд орсон бусад бэлдмэлд эсвэл салицилатад мэдрэг болон элэг, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, 6-с доош насны хүүхэд хэрэглэхгүй. Уушгины үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд, ялангуяа, гуурсан хоолойн багтраа, цочмог ходоод болон арван хоёр нугалаа гэдэсний шархлаа, цусархаг шүүдэст эмзэгшилтэй өвчтөнүүдэд эмчилгээг хийхдээ болгоомжтой хэрэглэнэ. Пентасаг хөнгөн болон дунд зэргийн бөөр/элэгний дутагдалтай өвчтөнд зөвлөж байгаа бол өвчтөнг хяналтанд авах хэрэгтэй ба ялгаралтын түвшин буурах, месалазины системийн концентрац нэмэгдэх үеэс эхлэн бөөр гэмтээх эрсдэл нэмэгдэж эхэлдэг. Жирэмсэн үед эмчийн заалтаар эхэд гарах эмчилгээний нөлөө нь урагт үүсэх эрсдэлээс илүү гэж үзсэн тохиолдолд эмийн бэлдмэлийг хэрэглэж болно.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883