Реосорбилакт 200мл №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Натрийн хлорид түр зуур цусны эзэлхүүнийг нэмэгдүүлээд цусны урсгалаас хурдан гадагшлах бөгөөд шээс хөөх үйлдлийг дэмжинэ. Хэрэглэх заалт реосорбилактыг гэмтэл, мэс засал, цус задрах шок, хордлогын шок, түлэгдлийн шок, хурц цус алдалт, түлэгдэл, дотоод хордлого ихтэй халдварт өвчин, элэгний архаг үрэвсэл сэдрэх, сепсис, мэс заслын өмнө өвчтөнийг бэлдэх, мэс заслын дараа, тромбозын үед артерийн болон венийн судасны цусны эргэлтийг сайжруулах, тромбофлебит, эндоартрит, Рейны өвчний үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэх бодис 1 мл уусмалд сорбитол 60,0 мг, лактат натри 19,0 мг, натрийн хлорид 6,0 мг, кальцийн хлорид дигидрат 0,1 мг, калийн хлорид 0,3 мг, магнийн хлорид гексагидрат 0,2 мг агуулагдана, туслах бодис тарианы ус.
АНХААРУУЛГА
Энэхүү бэлдмэлийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг байх тохиолдолд хэрэглэхийг хориглоно,их хэмжээний шингэн судсаар юүлэхийг хориглосон үед буюу тархинд цус харвах, тромбэмболи, зүрх-судасны дутагдал, III зэргийн даралт ихсэх өвчин, ээнэгшил алдагдсан зүрхний гажиг, бөөрний дутагдал, усгүйжих, шээс багасах зэрэг тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно. Хаван, судас-мэдрэлийн судлын хавагнашил, биеийн халуун нэмэгдэх зэрэг гаж нөлөө илэрч болно, даралт ихсэх эсвэл буурах, зүрх дэлсэх, амьсгал давхцах, хөхрөх зэрэг гаж нөлөө илэрч болно. Тархи-мэдрэлийн систем салгалах, чичрэх, толгой өвдөх, толгой эргэх, бие сулрах зэрэг зовиуриуд илэрч болно. Арьс, арьсны дайвар эрхтэний эмгэг арьсаар туурах, чонон хөрвөс, арьс загатнах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй, ходоод-гэдэсний хямрал бөөлжих, дотор муухайрах зовиур илэрч болно.
Аль салбар танд ойр вэ?
|
Монос - Содон ФМ
СХД 6-р хороо Содон хороолол 103-р байр 102 тоот
|
2.00 ш | 77990021 | · 09:00 — 23:40 | Чиглэл |
|
Монос - Хүүхдийн 100
СБД 3-р хороо, 5-р хороолол , Хүүхдийн 100 үйлчилгээний төв
|
1.00 ш | 77990200 | · 08:00 — 23:40 | Чиглэл |
|
Монос Хүннү молл ФМ
Хан Уул дүүрэг, 24-р хороо, Наадамчдын гудамж, Хүннү молл 1 давхарт
|
1.00 ш | 77999700 | · 10:00 — 21:00 | Чиглэл |
Илэрц олдсонгүй.