Анальгин 500мг №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсдэд 250-500 мг-аар өдөрт 2-3 удаа, хэрх өвчний булчин болон үений хэлбэрийн үед 500-1000 мг-аар өдөрт 3 удаа тус тус уулгана. Насанд хүрэгсдийн нэг удаагийн уух дээд тун 1 г, хоногийнх 3 г байна. Хүүхдэд шахмалыг 5-10 мг/кг тунгаар хоногт 3-4 удаа уулгана.
ТАЙЛБАР
Хэрх өвчин, хорей, халуурлын байдал, ханиад, томуу зэргийн үед хэрэглэхээс гадна мэдрүүлийн үрэвсэл ба өвдөлт, тухайлбал толгой өвдөх, миозит радикулит зэрэг өвчнүүдийн үед өвдөлт намдаах зорилгоор тус, тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үндсэн үйлчлэгч бодис метамизол натри 500 мг, туслах бодис цардуул, тальк, магнийн стеарат.
АНХААРУУЛГА
Цусны өвчин, биений юм өөрчлөгдсөн тохиолдлууд, жирэмсэн үе, хувь хүний зохимжгүй байдал зэргийн үед анальгин хэрэглэхийг хориглоно. Мөн хэрх өвчний хурцдалын үед хэрэглэхгүй. Анальгиныг хэрэглэж байхад лейкопени болох, арьсаар тууралт гарах, толгой өвдөх, толгой эргэх, чичрүүдэс хүрэх, халуурах зэрэг гаж нөлөө илэрч болно. Анальгины эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлж байхдаа үе үе цусыг шинжилж, цусны өөрчлөлтөнд хяналт тавьж байх шаардлагатай. 25°С-с дээшгүй хэмд, гэрлээс хамгаалсан, хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Аль салбар танд ойр вэ?
|
Монос - 19 ЭС
ХУД, 3-хороо, Үйлдвэр С.Шаравын гудамж 32 байр, 132 тоот /Хан-Уул таур/-н урд
|
14.00 ш | 77990019 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Онко ЭС
БЗД, 18-р хороо, Хавдар судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн өөдөөс харсан 24/3 байр
|
4.00 ш | 77990043 | · 08:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Дамба
СБД, 18-р хороо, Бэлхийн 35-р гудамж, 77 тоот
|
4.00 ш | 77990600 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос Налайх Оргил
БЗД 11-р хороо, Майхан уул Уурхайчдын гудамж 89тоот
|
18.00 ш | 77990059 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Ногоон төгөл ФМ
БЗД, 25-р хороо, Ногоон төгөл хотхон 170А байр
|
6.00 ш | 77990071 | · 09:00 — 22:00 | Чиглэл |
Илэрц олдсонгүй.