Монгол улс, Улаанбаатар хот

Эринит 10 мг №50

Код: 0105912 Үйлдвэрлэгч: No Brand Бренд: No Brand Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
15,350₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Дотуур (хоолноос 1 цагийн өмнө) 10-20 мг (1-2 шахмал) тунгаар өдөрт 3-4 удаа, шаардлагатай бол өдөрт 40мг хүртэлх тунгаар 4 удаа, зөвшөөрөгдсөн үед 80мг тунгаар өдөрт 2 удаа ууна. Зүрхний бахын шөнийн халдлагаас сэргийлэх зорилгоор унтахын өмнө 20 мг хэрэглэнэ. Курс эмчилгээ ихэвчлэн 2-4 долоо хоног үргэлжилнэ. Давтан эмчилгээ байнгын давтамжтай явагдах тул үргэлжлэх хугацаа өвчний явцаас хамаарна. Шаардлагатай үед бэлдмэлийг зүрхний бахын сэдрэлийн үед хэлэн доор тавьж хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Зүрхний булчингийн ачааллын улмаас зүрхний дутагдал үүсгэх урьдчилсан ачааллыг бууруулдаг. Цусны бага эргэлтийн даралт бууруулна. Зүрхний бахын сэдрэлээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Үйлчлэгч бодис пентаэритритил тетранитрат 10 мг. Туслах бодис төмсний цардуул, декстроз, тальк, стеарины хүчил, сахароз (сахар)

АНХААРУУЛГА

Бэлдмэлийн найрлаг дах нэгдэлд, бусад байгалийн нитратуудад хэт мэдрэг, хүнд хэлбэрийн артерийн даралт бууралт,  шок, зүрхний цочмог шигдээс, даралт ихдэлт, цус харвалт, гавал тархины гэмтэл, элэгний  бөөрний хүнд хэлбэрийн дутагдал ноцтой анеми, зүрхний тампонад, аортын болон митраль хавхлагын хүнд хэлбэрийн нарийсал, 18 хүртэлх насны хүүхдэд (үр дүн, аюулгүй хэрэглээ судлагдаагүй) тус тус хэрэглэхийг хориглоно.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883