Энхжин 100 наслаарай №40
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хэрэглээнд тулгуурлан бүтээгдсэн өдөр тутамд хэрэглэх Монгол цай юм.
ТАЙЛБАР
Монос групп, Монгол Улсын Их сургуулийн эрдэмтэд, судлаачдын таван жилийн хамтын судалгаа шинжилгээний үр дүнд антиоксидант үйлдэл бүхий "100 наслаарай" цай нь бүтээгдсэн болно. 100 наслаарай цай нь С, К, В1, В2, Р зэрэг амин дэмүүдээс гадна танин, катехины төст бодисууд, сахар, пектин зэрэг олон биологийн идэвхит бодисыг агуулдаг ба хүний биед гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн хорт бодисыг саармагжуулан хоргүйжүүлж, эд эсийг хамгаалах антиоксидант үйлдэл өндөртэй болох нь судалгаагаар тогтоогдсон.
НАЙРЛАГА
Нарийн навчит хөвөн оройт, сөөгөн боролзгоно, аньсны навч.
АНХААРУУЛГА
Орц бүрдүүлэгчийн аль нэг хэсэгт харшимтгай болон хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхчүүд эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ.