Монгол улс, Улаанбаатар хот

Спектиномицин 2гр №1

Код: 0106616 Үйлдвэрлэгч: Shin Poong Pharmaceutical Co.,Ltd Бренд: Shin Poong Pharmaceutical Co.,Ltd Үйлдвэрлэсэн улс: Солонгос Жоргүй
25,800₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Эмчийн жорын дагуу хэрэглэнэ

ТАЙЛБАР

N.gonorrhea-гаар үүсгэгдсэн эрэгтэйн шээсний сүв болон түрүү булчирхай, эмэгтэйн умайн хүзүүний болон шулуун гэдэсний цочмог үрэвслүүдийн үед хэрэглэнэ.

НАЙРЛАГА

1 флаконд 2г спектиномицины гидрохлорид агуулагдана. 1 ампулд 0.9% бензил алькогольтой (уусгагч) бактерийн өсөлт үржлийг саатуулах тарианы ус агуулагдана.

АНХААРУУЛГА

Спектиномицины гидрохлоридыг бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Спектиномицины гидрохлорид нь тэмбүүгийн эмчилгээнд үр дүнгүй. Заг хүйтэн өвчний эмчилгээнд антибиотикыг өндөр тунгаар богино хугацаагаар хэрэглэснээр далд явцтай тэмбүүгийн шинж хойшлогдон далдлагдаж болзошгүй. Заг хүйтэн өвчтэй  бүх өвчтөнд оношлогооны үед тэмбүүгийн серологийн шинжилгээг хийнэ. Спектиномицины гидрохлоридоор эмчлэгдсэн өвчтөнд 3 сарын дараа тэмбүүгийн серологийн шинжилгээ хийнэ. Харшилд өртөмтгий өвчтөнийг ажиглаж болгоомжилно. Бэлдмэлийн эмчилгээний үр нөлөөг N. gonorrhoeae-ын дасал үүссэн эсэхээр хянана. Тарих тунг соруулж авахын өмнө уусгагчийг хийсний дараа флаконыг шууд хүчтэй сэгсэрнэ.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883