Avene Арьсыг нөхөн сэргээх тос DEFI, 50мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өглөө орой нүүрээ сайтар цэвэрлэсний дараа эмзэгшсэн хэсэгт эсвэл нүүрэнд нүүр будалтын өмнө хэрэглэж болно. Зөөлөн бүтэцтэй, түрхсэний дараа наалдаж, гялтагнуулахгүй. 10+ наснаас дээш хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Эмзэгшсэн болон хэт эмзэг мэдрэмтгий болон улайлттай арьсанд тохиромжтой. Арьсыг эрчимтэй тайвшруулж зөөлрүүлнэ. Арьсны хамгаалах тогтолцоог тэнцвэржүүлж, сэргээнэ. Арьсыг нөхөн төлжүүлнэ. 100% ариутгагдсан аюулгүй савалгаатай. Арьсанд гоо сайхны болон эмчилгээний ажилбар хийгдсэний дараа цочирч, улайж, эмзэгшсэн арьс, эмзэг харшламтгай, хурц үнэртэй, өнгө будагтай гоо сайхны бүтээгдэхүүнээс харшилах, арьс улайх, халуун оргих, чимчигнэх, хорсох, хуурайшиж таталдах үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Avene халуун рашаан арьсыг тайвшруулах, цочролын эсрэг, үрэвслийн эсрэг. PARCERINE цочирсон арьсыг тайвшруулах, арьсны хамгаалах тогтолцоог сэргээнэ. Парафин + глицерин арьсыг гүн чийгшүүлж, зөөлрүүлнэ. Ургамлын гаралтай амин тос арьсны липидийн давхаргыг нөхөн сэргээж, тэжээлээр хангана.
АНХААРУУЛГА
Хэрэглэсний дараа тухайн хэсэгт улайх, загатнах, халуу төөнөх шинж тэмдэг илэрвэл бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зогсооно. Бүтээгдэхүүнийг нүдэнд орохоос сэргийлнэ үү. Хүүхдийн гар хүрэхээс хол хадгална уу. Хэрэглэхээс өмнө бүтээгдэхүүний хаяган дээрхи мэдээлэлтэй уншиж танилцана. Бүтээгдэхүүний найрлаганд орсон ямар нэгэн бодисоос харшилтай бол хэрэглэхийг хориглоно. Хадгалалтын нөхцөлийг алдагдуулах нарны шууд туслгал, хэт өндөр температур зэргээс хол байлгахыг анхаарна уу. Хуурай сэрүүн газар хадгална.