Энхжин Элэг хамгаалах цай
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
200 мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь тус тусын гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 4-5 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү хүрнэ. Элэгний бүх төрлийн эмгэг хуучтай болон халдварт шар өвчнөөр өвдөж байсан хүмүүс, хордлогод өртөмтгий, архи уусны дараа шартдаг хүмүүс, элэгний бүх төрлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Энхжин элэг хамгаалах цай нь элэгний үйл ажиллагаа доройтсоноос үүдсэн хэт исэлдэлтийн явцыг сааруулж, элэгний эсийн мембраны гэмтэл, задрал, цочмог үхжихээс хамгаалан, хэвийн үйл ажиллагааг дэмжин тогтворжуулах үйлдэлтэй. Элэгний эсийн задралыг багасгах замаар элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, цус цэвэршүүлэх үйлдэлтэй. Чацарганы навч нь каротин, флавноид зэрэг биологийн идэвхт бодисоор баялаг бөгөөд эдгээр нь элэгний эд эсийн нөхөн төлжилтйг сайжруулж, биеийг хоргүйжүүлэн дархлааны системийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлдэг.
НАЙРЛАГА
Толгодын бударгана Slender saltwort /Salsola collina/ Гүргэм Safflower /Carthamus tinctorius/ Чацарганы навч Seabuckthorn leaf /Folium hippophaes/.
АНХААРУУЛГА
Бүтээгдэхүүний орц найрлагад орсон ургамлуудаас хэт мэдрэмтгий болон харшилтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ үү. Хуурай, сэрүүн нөхцөлд 24 сар хадгална.