Аллед №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
6-с 12 хүртэлх насны хүүхдэд 5 мг-аар өдөрт 2 удаа, 12-с дээш насны хүүхэд ба насанд хүрэгсдэд10 мг-аар өдөрт 1 удаа.
ТАЙЛБАР
Цетиризиныг улирлын болон бүтэн жилийн турш илэрдэг харшлын ринитын хамар ба нүдний талаас илрэх зовиурыг багасгах зорилгоор хэрэглэдэг. Цетиризиныг архаг шалгаан тодорхойгүй чонон хөрвөсийн шинж тэмдгийг намдаах зорилгоор зөвлөнө.
НАЙРЛАГА
Цетиризин гидрохлорид 10 мг.
АНХААРУУЛГА
Үндсэн бодис, найрлаганд орсон бусад бодис, гидролизин эсвэл пиперазины уламжлалын аль нэгэнд хэт мэдрэгшил илэрсэн өгүүлэмжтэй өвчтөнд, креатинины клиренс 10 мл/мин-с багассан бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд, галактозд тэсвэргүй, лапп лактазын дутагдал эсвэл глюкоз-галактозын мальабсорбци зэрэг удамшлын эмгэгтэй өвчтөнд цетиризин хальсан бүрхүүлтэй шахмалыг хэрэглэхгүй. Эмчилгээний тунгаар хэрэглэх үед согтууруулах ундаатай ноцтой харилцан нөлөөлөлд ордоггүй. Гэсэн хэдий ч эмийг согтууруулах ундаатай нэгэн зэрэг хэрэглэхдээ болгоомжтой байх шаардлагатай.