Маалокс 3.5г + 4г/250мл No.1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
-
Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хурцдал үе
-
Ходоод ба 12 хуруу гэдэсний цочимог үрэвсэл, шүүрлийн үйл ажиллагаа нь хэвийн буюу ихэссэн ходоод ба 12 хуруу гэдэсний архаг үрэвслийн хурцдал
-
Өрцний улаан хоолойн нүхний евэрхий, улаан хоолойн сөөргөөт үрэвсэл
-
Зарим эмийн бэлдмэл (стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм, кортикостероидууд болон бусад) хэрэглэсэнтэй холбоотой үүссэн хоол боловсруулахын замын хямрал
-
Буруу хооллолт болон согтууруулах ундаа, кофе, никотин их хэмжээгээр хэрэглэсний дараа аюулхай орчмоор эвгүйрхэх ба өвдөх, цээж хорсох, эсгэлэн зүйлээр хэхрэх зэрэгт тус тус хэрэглэнэ.
-
Хэрэглэхийн өмнө флаконыг сэгсэрнэ. Насанд хүрэгсдэд 15мл (1 хоолны халбага)-р хоногт 3-4 удаа хоолноос 1-2 цагийн дараа болон үдэш хэрэглэнэ. Улаан хоолойн сөөргөөт үрэвслийн үед бэлдмэлийг хоолны дараа удаалгүй хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 2-3 сар хүртэл хугацаагаар үргэлжилнэ. Бэлдмэлийг гэнэтийн тохиолдлуудад (буруу хооллолтын дараа аюулхай орчмоор эвгүйрхэх) 15мл-р 1 удаа хэрэглэнэ. Хүүхдэд хэрэглэх тунг эмчлэгч эмч тогтооно
ТАЙЛБАР
-
Маалокс нь чөлөөт давсны хүчлийг саармагжуулж ходоодны шүүсний гэмтээх нөлөөг багасгана. Ходоодны шүүрлийг хоёрдагчаар ихэсгэхгүй. Мөн шингээх ба бүрхээх үйлдэлтэй бөгөөд ходоодны салст бүрхүүлийг гэмтээгч хүчин зүйлүүдийн нөлөөг багасгана
НАЙРЛАГА
-
100мл хөвмөлд хөнгөн цагааны гидроксид 3,5г, магнийн гидроксид 4г
-
Туслах бодис: Давсны хүчил, нимбэгний хүчлийн моногидрат, батрашны эфирийн тос, маннитол, метил-парагидроксибензоатпропил-парагидроксибензоат натрийн сахаринат 70% сорбитол (талсжуулаагүй) 30% ус төрөгчийн хэт исэл цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана
АНХААРУУЛГА
-
Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт, бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхийг цээрлэнэ
-
Маалоксыг бусад эмийн бэлдмэлүүдтэй 2 цагийн зайтай хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсэн ба хөхүүл үе, 12 хүртлэх насны хүүхдэд эмчийн зөвшөөрөлгүй хэрэглэж болохгүй