Инсулатард НМ 100 ОУН 10мл №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Инсулатард нь удаан хугацааны үйлдэлтэй инсулины бэлдмэл Чихрийн шижин өвчтэй хүмүүст цусны сахарын хэмжээг хянаж шижингийн хожуу хүндрэлээс сэргийлнэ. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг сайтар хянахын зэрэгцээ бодисын солилцоог нягт хянана
НАЙРЛАГА
Saccharomyces cerevisiae-с рекомбинант ДНХ-ын технологиор гаргаж авсан хүний инсулин. 1мл-т 100 ОУН хүний инсулин агуулагдана. 1 картридж-д 3мл (300 ОУН) бэлдмэл агуулагдана. 1ОУН (Олон улсын нэгж) нь 0,035мг хүний усгүй инсулинтэй тэнцэнэ. Инсулатард нь изофан инсулины хөвмөл. Туслах бодис Глицерол, фенол, метакрезол, цайрын хлорид, дисодиум фосфат дигидрат, натрийн хлорид, давсны хүчил буюу натрийн ислийн гидрат, протамин сульфат, тарилгын ус тус тус агуулагдана
АНХААРУУЛГА
Цусан дахь сахарын хэмжээ бага үе, хүний инсулин болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхийг цээрлэнэ