Пиковит №30
ТАЙЛБАР
Пиковит хүлхмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор амин дэм ба эрдэс бодисын хэрэгцээ ихэссэн, сургуулийн насны хүүхдийн ядрах, биеийн хүчний болон мэдрэл сэтгэцийн ачаалал ихэссэн, хоолны дуршил буурсан, хангалттай бус зохисгүй нэг төрлийн хооллолтын үед, өвчилсний дараа биемахбодийн халдвар болон ханиад эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх зорилгоор хэрэглэнэ. Хими эмчилгээний үед хавсарч хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1 хүлхмэлд идэвхитэй бодис Ретинол (витамин А) 600МЕ, Холекальциферол (витамин Д3 ) 80МЕ, Аскорбины хүчил (витамин С) 10мг, Рибофлавин (витамин В2) 0.3мг, Пиридоксин хлорид (витамин В6) 0,3мг, Цианокобаламин (витамин В12) 0.2мкг, Никотинамид (витамин РР) 5мг, Тиамин нитрат (витамин В1) 3мг, Кальцийн пантотенат (кальцийн пантотенат) 1,2 мг, Фолийн хүчил (Фолийн хүчил) 0,04 мг, Кальци (кальци) 12,5мг, Фосфор (Фосфор) 10мг агуулна. Туслах бодис сахар, хүнсний будагч 0,04%, байгалийн амтлагч бодис тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн аль нэг бүрэлдэхүүнд хэт мэдрэгшсэн үед хэрэглэхгүй. Харшлын урвал илэрч болзошгүй. Хоногийн тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй бөгөөд санамсаргүй өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд яаралтай эмчид хандаарай.