Фреш Ай 0.5% 10мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмч өөрөөр заагаагүй бол 1 дуслаар өдөрт 4 удаа нүдэнд дусааж хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Фреш Ай нүдний дусал нь найрлагандаа нүд цочроогч агуулаагүй, нулимстай ижил бүтэцтэй ба нулимсны адил нүдний гадаргууг бүрхэнэ. Фреш Ай нүдний дуслыг нүд хуурайшсанаас болон нар, салхины улмаас нүд цочрох, аргах үед нүдийг чийгшүүлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Натрийн карбоксиметилцеллюлоз 0.5%, Тогтворжуулагч оксохлорын нэгдэл 0.005%, Ариутгасан ус
АНХААРУУЛГА
Эмийн найрлаганд орсон бодисуудад хэт мэдрэг хүмүүс, 3-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Нүд өвдөх, хараа өөрчлөгдөх, нүд улайх загатнах зэрэг шинж тэмдэг 3 хоногоос дээш хугацаагаар үргэлжлэх буюу шинж тэмдэг ихсэх хандлагатай бол эмчид хандан зөвөлгөө авах шаардлагатай. Савлалтын бүтэн байдал алдагдсан, бохирдсон эмийг нүдэнд дусаахаас зайлсхийх хэрэгтэй. Хамт хэрэглэж байгаа нүдний дуслыг Фреш Ай-ыг хэрэглэхээс 15 минутын өмнө хэрэглэнэ.