Амприлан 5мг №30
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийг хоолноос хамаарахгүйгээр их хэмжээний шингэнээр даруулж өлөн үедээ 1 шахмалаар ууж хэрэглэнэ
ТАЙЛБАР
Артерийн гипертензи, зүрхний архаг дутагдал, зүрхний цочмог шигдээсийн дараа гемодинамикийн тогтвортой үзүүлэлт бүхий өвчтөний зүрхний архаг дутагдалын эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Рамиприл 1.25мг, 2.5мг, 5мг, 10мг. Туслах бодис: натрийн гидрокарбонат, лактозын моногидрат, натрийн кроскармеллоза, царцмагжуулалтын өмнөх цардуул, натрийн стеарил фумарат, төмрийн шар исэл (Е172), төмрийн улаан исэл (Е172) тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА
Артерийн даралт багасах, зүрхний цохилт олшрох,толгой эргэх ба өвдөх, ядарч сульдах, нойрмоглох, чинэрч бадайрах, хөөрлийн байдалд орох, тайван бус болох, салганах, булчингийн агчил, зан төрх өөрчлөгдөх, өндөр тунгаар хэрэглэх үед нойргүйдэх, айж түгшүүрлэх гаж нөлөө илэрнэ.