Клотримазол 1%-20гр
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Арьсны эмгэгтэй хэсэгт хоногт 2-3 удаа нимгэн үеэр түрхэж нягт илнэ. Ээлж эмчилгээ 4 долоо хоног түүнээс дээш хугацаагаар үргэлжилнэ. Өвчний шинж тэмдэг арилсны дараа гүйцэд эмчлэхийн тулд 14 хоног үргэлжлүүлнэ. Хөлийн өсгийн мөөгөнцрийн үед өвчний шинж тэмдэг арилсны дараа өвчин дахихаас урьдчилан сэргийлж 3 долоо хоног эмчилгээг үргэлжлүүлнэ. Эмчилгээний өмнө хөлийг сайн угааж хатаана.
ТАЙЛБАР
Клотримазолыг кремыг гадуур хэсэг газар түрхэж хэрэглэнэ. Дерматомицет, бластомицет, хөгц мөөгөнцрөөр үүсгэгдсэн арьсны мөөгөнцөртөх өвчин, шээс бэлгийн замын кандидоз, үтрээний трихомонодоз, үтрээний холимог халдвар, халдварт лейкоррей зэрэгт тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис клотримазол 1г. Туслах бодис пропиленгликоль, полиэтиленоксид 1500, полэтиленоксид 400, нипагин (метилпарагидроксибензоат) буюу метилпарабен
АНХААРУУЛГА
Жирэмсэн эхчүүд, клотримазолд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно, aрьсаар тууралт гарч улайх, халуун оргих, загатнах шинж тэмдэг илэрч болно.