Монгол улс, Улаанбаатар хот

Плогрель 75мг №28

Код: 0103241 Үйлдвэрлэгч: Oxford Laboratories PVT. Ltd Бренд: Oxford Laboratories PVT. Ltd Үйлдвэрлэсэн улс: Энэтхэг Шахмал Жоргүй
19,320₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тухайн хүний нас, өвчний байдлаас шалтгаалж хэрэглэх тун хэмжээг эмч тогтооно.

ТАЙЛБАР

Клопидогрель нь түүний нэг метаболит нь ялтас эсийн агрегацийг дарангуйлснаар цус шингэлэх үйлдэл үзүүлдэг эмийн урьдал нэгдэл юм. Клопидогрелийг насанд хүрэгсдэд миокардын шигдээстэй өвчтөнд (хэдэн өдрөөс 35 хүртэл хоногоор), цус хомсролын цус харвалттай (7 хоногоос 6 хүртэл сараар) эсвэл захын артерийн судасны эмгэгийн үед, титэм судасны ST сегмент өргөгдөөгүй цочмог хам шинж (тогтворгүй бах, эмгэг Q-гүй миокардын инфаркт), судсан дотуурх эмчилгээ буюу стент тавиулсан хүмүүст ацетилсалицилын хүчилтэй (АСХ) хавсран хэрэглэнэ. ST сегмент өргөгдсөн цочмог миокардын инфарктын үед ацетилсалицилын хүчилтэй (АСХ) хавсран тромболитик эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Клопидогрель бисульфат буюу клопидогрель  75мг

АНХААРУУЛГА

Эмийн бэлдмэлийн идэвхитэй үйлчлэгч бодис болон түүний найрлаганд агуулагдах бодисуудад хэт мэдрэг үед, элэгний цочмог эмгэг, гэмтэл, ходоодны шархлаа, гавал дотрох цус алдалт зэрэг цочмог цус алдалтын үед хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн үед клопидогрелийг эмчилгээнд хэрэглэхэд эмнэл зүйн талаас гарах өөрчлөлтийн талаар мэдээлэл дутмаг учраас эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс клопидогрелийг хэрэглэх шаардлагагүй. Клопидогрель нь хүний хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тогтоогдоогүй. Амьтад дээр хийсэн судалгаагаар клопидогрель хөхний сүүгээр ялгарч байсныг тогтоосон. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Клопидогрель 75мг, хальсан бүрхүүлт шахмалаар эмчилж байгаа үед хөхөөр хооллохыг зогсоох нь зүйтэй. Цусархаг хам шинж, цус гоожимхой, гэмтэмхий, хоол боловсруулах замын хямрал, суулгалт, өтгөн хаталт илэрч болно. Аль нэг шинж тэмдэг нь илрээд, зовиурлаж байгаа бол эмч болон эм зүйчид яаралтай хандах хэрэгтэй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883