Монгол улс, Улаанбаатар хот

Ламизил 1%-15g No.1

Код: 0100053 Үйлдвэрлэгч: Avene Бренд: Avene Үйлдвэрлэсэн улс: Польш Капсул Жоргүй
49,900₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Гадуур хэрэглэнэ. Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхэд, кремийг түрхэхээс өмнө гэмтэлтэй хэсгийг цэвэрлэж хатаах хэрэгтэй. Кремийг арьсны гэмтэлтэй хэсэг болон хажуугийн хэсэгт хоногт 1 эсвэл 2 удаа  нимгэн үеэр түрхэнэ. Улны дерматомикоз (хурууны хоорондох хэсэг) хоногт 1 удаа 1 долоо хоног, олон өнгөт үлд хоногт 1-2 удаа 2 долоо хоног, 1-2 долоо хоногийн эмчилгээний дараа шинж тэмдгийн сайжрал илрэхгүй байвал  эмчид хандах ба оношийг шалгана.

ТАЙЛБАР

Мөөгөнцрийн эсрэг өргөн хүрээний идэвхтэй. Тавхай, сарвууны микоз, нимгэн хэсгийн дерматофити, өнгөт бүслүүр үлд, цавь бусад нугалааст хэсгийн эпидермофити, хуйхны микроспор ба трихофитийн үед хэрэглэнэ.

НАЙРЛАГА

10 мг тербинафины гидрохлорид. Туслах бодис бензилын спирт, натрийн гидроксид, сорбитан стеарат, цетилпальмитат, стеарилын спирт, цетилийн спирт, полисорбат 60, изопропилмиристат, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана.
 

АНХААРУУЛГА

Кремийг нүдэнд оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Бэлдмэл санамсаргүйгээр нүдэнд болон  нүдний салстын уут сувагт орсон тохиолдолд түүнийг их хэмжээний урсгал усаар угаах хэрэгтэй. Арьс гуужих, загатнах, арьс гэмтэх, тав үүсэх, арьсны өвчин, нөсөөжилт өөрчлөгдөх, улайрал, хорсох мэдрэмж төрөх, чонон хөрвөс гарах зэрэг гаж нөлөө илэрнэ. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883