Монгол улс, Улаанбаатар хот

Ацикловир-денк 5%-5гр

Код: 0100082 Үйлдвэрлэгч: Denk pharma Бренд: Denk pharma Үйлдвэрлэсэн улс: Герман Капсул Жоргүй
22,300₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Ацикловир Денк 5% тосон түрхэцийг үзүүртээ хөвөнтэй савхаар арьсанд түрхэнэ. Тосон түрхэцийг херпес вирүсийн шинж илэрсэн (цэврүү, улайлт) хэсэгт төдийгүй эргэн тойрны хэсэгт түрхэнэ. Хэрэв хуруугаараа түрхэхээр  бол түрхэхийн өмнө болон дараа нь гараа заавал угаах нь арьсны гэмтсэн хэсэгт нянгийн халдвар оруулах, арьс болон салст бүрхүүлд вирүсийн халдвар тараахаас сэргийлнэ.

ТАЙЛБАР

Ацикловир Денк 5% тосон түрхэц нь зарим вирүсийн үржлийг саатуулах бэлдмэл юм. (ДНХ-ийн нийлэгжилтийг саатуулж вирусийн эсрэг үйлдэл үзүүлнэ). Ацикловир Денк 5% тосон түрхэцийг герпес вирүсийн архаг халдварын шалтгаант уруул болон бэлэг эрхтэний орчим гарсан цэврүүний өвдөлт, загатнааг намдаах зорилгоор хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Ацикловир Денк 5% тосон түрхэц.

АНХААРУУЛГА

Хэрэв Ацикловир, валацикловир болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодист харшилтай (хэт  мэдрэгшилтэй) бол. Хэсэг газар хэрэглэхэд салстын мембран (жишээ нь амны хөндий, нүд, үтрээний салст) хэт цочирч байвал тус тус хэрэглэхийг хориглоно. Ацикловир Денк 5% тосон түрхэцийг бэлэг эрхтэн болон хошного орчим түрхсэн үед түүний найрлага дахь вазелин ба парафины нөлөөгөөр латекс бүтээгдэхүүн (жишээлбэл, бэлгэвч) хэрэглэхэд урагдах эрсдэлтэй. Бэлдмэл нь пропилен гликоль ба цетилийн спирт агуулдаг тул арьсыг цочроож болзошгүй. Найрлага дахь бодист хэт мэдрэг бол бэлдмэлийг хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883