Диане-35 0.035мг+2мг No.21
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Диане-35 нь 21 ширхэг үрлээр савлагдсан байдаг бөгөөд үрлийн савалгаан дээр бичигдсэн бичгийн дагуу дэс дараалалтай үрлийг бүхлээр нь бага хэмжээний усаар даруулж ууна
Үрлийг өдөр болгон нэг ширхэгээр тогтмол цагт ууж занших ёстой
21 ширхэг үрлээ ууж дууссаны дараа долоо хоног түр завсарлана
Энэ долоо хоногт биеий юм ирэх ёстойг анхаарна уу? Ихэвчлэн сүүлийн 2-3 ширхэг үрлийг ууж байх үед биений юм ирдэг
Долоо хоног дууссаны дараа дараагийн шинэ савалгаатай Диане-35 үрлийг хэрэглэнэ (биеийн юм дуусаагүй байсан ч).
ТАЙЛБАР
- Эрших шинж давамгайлсан эмэгтэйчүүдэд зориулагдсан дотуур ууж хэрэглэдэг жирэмсэлтийн эсрэг бэлдмэлЭмэгтэйчүүдэд тохиолддог андроген хамааралтай тархмал хэлбэрийн батга,хайраст намрас, үрэвслийн гаралтай батгаЗангилаат (папулезно-пустулезные угри, узельково-кистозные угри)болон бусад төрлийн батгаҮс халзрах болон хөнгөн хэлбэрийн гирсутизмын үед хэрэглэхэд үр дүнтэйҮр тогтолтын эсрэг болон эмчилгээний үр нөлөө гаргахын тулд Диане-35 үрлийг байнга тогтмол хэрэглэж зурших ёстойДиане-35 үрлийг хэрэглэх журам нь бусадф ердийн дотуур ууж хэрэглэдэг нийлмэл найрлагатай жирэмсэлтээс хамгаалдаг бэлдмэлүүдийг хэрэглэх журамтай нэгэн адил байдагДиане-35 үрлийг зохисгүй хэрэглэх нь эмчилгээний болон үр тогтоох үйлдлийн идэвхийг бууруулж биеийн юмны хооронд цус алдах хүндрэлд хүргэдгийг анхаарах хэрэгтэй
НАЙРЛАГА
Идэвхтэй бодис: Ципротерон ацетат 2.0мг Этинилэстрадиол 0.035мг Туслах бодисуудад:Лактозын моногидрат, эрдэнэ шишийн цардуул, поливидон 25000, магнийн стеарат, сахароз, поливидон 700000, макрогол 6000, тундасжуулсан кальцийн карбонат, тальк, лав, 85% глицерин, титаны давхар исэл, төмрийн хэт исэл болон төмрийн улаан исэл, монтагликолийн лавыг тус тус агуулдаг.
АНХААРУУЛГА
Гаж нөлөө:Толгой өвдөх,ходоод орчим эвгүйрхэх,дотор муухайрах,хөх чинэрэх,биеийн жин,бэлгийн дуршил өөрчилөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болно
Эсрэг заалт: Доор дурьдсан эмгэг байдал болон зарим өвчнүүдийн үед ДИАНЕ-35 үрлийг хэрэглэхгүй. Эдгээрийн аль нэг нь илэрвэл эмчдээ хэлж зөвөлгөө авах ёстой
Үүнд: Тромбозтой (цус нөжрөх) холбоотой өвчний үед (одоо болон урьд нь өвчилж байсан эсэх) хэрэглэхийг хориглоно. Тромбоз гэдэг нь цусны судсанд цус нөжрөх үзэгдлийг хэлнэ (тромбоз гэсэн хэсгээс хар). Зүрхний шигдээс (зүрхний бах, өвчүүний орчмоор эвгүйрхэж өвдөх), цус харвалт (тархины судасны цусан хагамжийн өөрчлөлт) Судасны хүндрэлээр илэрсэн чихрийн шижин өвчин Шарлалт болон элэгний хүнд хэлбэрийн эмгэг, хөх болон бэлэг эрхтний хавдрууд (одоо болон урьд нь өвчилж байсан эсэх), элэгний хортой болон хоргүй хавдрын үед (одоо болон урьд нь өвчилж байсан эсэх), шалтгаан нь тогтоогдоогүй умайн цус алдалт, жирэмслэлт эсвэл жирэмсэн байж болзошгүй тохиолдол, хөхүүл эх ДИАНЕ-35 үрлийн найрлаганд орсон эмийн бодист харшилтай эмэгтэйчүүдэд ДИАНЕ-35 үрлийг хэрэглэх явцад дээр дурьдсан эмгэг байдал болон өвчин илэрвэл бэлдмэлээ хэрэглэхээ шууд зогсоож эмчлэгч эмчээс зөвөлгөө авах шаардлагатай. Энэ үед дааврын бус гаралтай жирэмсэлтээс хамгаалдаг бэлдмэл хэрэглэвэл зохимжтой. Энэ бэлдмэл нь эрэгтэйчүүдэд зориулагдаагүйг анхаарах хэрэгтэй
Жирэмсэн үед: Жирэмсэн эсвэл жирэмсэн байж болзошгүй тохиолдолд Диане-35 үрлийг хэрэглэхийг цээрлэнэ