Нолицин 400мг №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Норфлоксациныг өлөн үедээ (хоолноос 1 цагаас доошгүйн өмнө буюу хоолноос хойш 2 цагийн дараа) хангалттай хэмжээний шингэнээр даруулан ууж хэрэглэнэ.Онош болон биеийн байдлаас шалтгаалан тунг тогтооно.
ТАЙЛБАР
Түүнд мэдрэг бичилбиетнээр үүсгэгдсэн халдвар-үрэвсэлт эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэнэ.
Шээс ялгаруулах замын халдвар, бэлгийн замын халдвар, заг хүйтний халдвар, ходоод гэдэсний замын халдвар зэргийн үед хэрэглэнэ
НАЙРЛАГА
Идэвхитэй бодис: Норфлоксацин 400 мг, Туслах бодис: Повидон, натрийн глюконат цардуул, бичил талстат целлюлёз, кремнийн коллоид усгүй давхар исэл, магнийн стеарат, гидроксипропилметилцеллюлёз, тальк, титаны диоксид, дисперсжсэн шар Е 110 будсагч бодис болон пропиленгликоль тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА
Дотор муухайрах, хоолны дуршил буурах, суулгах, олгой өвдөх, толгой эргэх, ядрамтгай болох, нойрмоглох, тайван бус болох, цочромтгой болох, гаж нөлөө илэрч болно.