Розувастатин 20мг №28
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хоногийн ямар цагт хоол унднаас хамаарахгүйгээр зажлахгүй, жижиглэхгүйгээр шахмалыг бүхлээр нь 1 удаа усаар даруулж ууна.
ТАЙЛБАР
Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг (гиполипидеми) бүлгийн бэлдмэл, Түүнчлэн тусгай заалтанд чихрийн шижин болон төрөлхийн удамшлын гаралтай гиперхолестеринемитэй хүмүүст хэрэглэхэд зохимжтой 10мг Розувастатиныг хэрэглэсэн нийт өвчтөний 80% нь цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 3ммоль/л зорилтот хэмжээндээ хүрсэн (Розувастатиныг титрлэсэн тунгаар 20-80мг-ыг схемээр хэрэглэхэд гетерозигот гэр бүлийн гаралтай гиперхолестеринемитэй өвчтөний цусанд агуулагдах өөх тосны бүх үзүүлэлтүүд зорилтот хэмжээндээ хүрсэн байсан. Розувастатины титрлэгдсэн 40мг тунгаар 12 долоо хоногийн турш хэрэглэхэд цусанд агуулагдах ХС-БНЛП ХЭМЖЭЭ 53%-иар буурсан. Розувастатиныг Фенофибраттай хамт хэрэглэвэл ТГ болон никотины хүчлийн харьцаа (хоногт 1гр-аас их), мөн ХС-ИНЛП-ын харьцаагаар аддитив үйлдэл үзүүлсэн. Розувастатин нь ишемийн өвчин гэх мэт липидийн солилцооны өөрчлөлтөөс үүссэн хүндрэлүүдийг бууруулдаг эсэх судалгаа одоогоор дуусаагүй байгаа. Розувастатиныг хоногт 40мг тунгаар зүрхний ишеми өвчний эрсдэл багатай өвчтөнд (Фрамингемийнхаар эрсдэл 10 жилийн турш 10%-иас бага) уулгахад ХС-БНЛП-ийн хэмжээ дунджаар 4,0 ммоль/л буюу (154,5мг/дл) буурахаас гадна 12 дахь сегмент дахь гүрээний судасны хана зузаарах явцыг удаашруулдагийг үнэн магадлалтайгаар тогтоосон.
НАЙРЛАГА
Розувастатин 20мг
АНХААРУУЛГА
Розувастатин болон бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа элэгний трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшинд байгаа болон бусад элэгний ферментийн идэвхжилттэй үед цусанд агуулагдах трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшингээс 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй. Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй (КК 30мл/мин-аас багагүй). Миопати- Циклоспоринтай хамт хэрэглэх,тухайн өвчтөн миотоксик хордлого үүсэх хандлагатай, жирэмсэн болон хөхүүл эх,найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэдэггүй төрөх насны эмэгтэйчүүд, 18 нас хүртэлх хүүхэд (Эмийн үйлчилгээ болон аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй)- Чайлд-Пьюгийн шугамаар 9-ээс дээш баллын үнэлгээтэй элэгний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.