Иммунал 50мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
-
Бэлдмэлийг үр нөлөө гаргах зорилгоор 7 хоногоос дээш хугацаагаар хэрэглэнэ
-
Дусалыг хэрэглэхдээ бага зэрэг усаар шингэлнэ
-
Насанд хүрэгсэд болон 12 оос дээш насанд 2.5 мл өдөрт 3 удаа
-
6-12 насанд 1.5 мл 3 удаа хэрэглэнэ
-
1-6 настай хүүхэд 1 мл өдөрт 3 удаа ууна
-
Ээлж эмчилгээ 8 долоо хоног
ТАЙЛБАР
-
Хүндрээгүй цочмог халдварын үед
-
Ханиадаар өвчлөмтгий хүмүүс
-
Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор
-
Ахраг халдварын үед антибиотик удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед
-
Дархлаа суларсан үед хэрэглэнэ
НАЙРЛАГА
-
Иммунал нь Хуруувчин цэцэг гэдэг эмийн ургамлаас гаргаж авсан дархлал идэвхжүүлэх бэлдмэл
АНХААРУУЛГА
-
Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэхгүй. Даамжрах явцтай системийн болон аутоиммуны өвчнүүд: сүрьеэ, лейкоз, коллагеноз, тархмал хатуурал, ДОХ буюу ХДХВ-ын халдвар. Нийлмэл цэцэгтний овгийн ургамлууд болон бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
-
Гаж нөлөө: Ховор тохиолдолд хэт мэдрэгшлийн урвал илрэх бөгөөд энэ нь арьсны харшлын урвалаар (улайх, тууралт гарах) илэрнэ
-
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Иммуналын тун хэтэрсний улмаас хордлого үүссэн талаар тэмдэглэгдээгүй байна