Монгол улс, Улаанбаатар хот

Колдвон 20мл №5

Код: 0103483 Үйлдвэрлэгч: Daewon Pharm Co.,Ltd Бренд: Daewon Pharm Co.,Ltd Үйлдвэрлэсэн улс: Солонгос Сироп Жоргүй
11,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

1 тунг хоолноос 30 минутын дараа хэрэглэх ба хоногт 3 удаа хэрэглэнэ. 15-аас дээш насны хүүхэд ба насанд хүрэгсэд 20мл (1 уут), 11-14 насны хүүхэд 13мл, 7-10 насны хүүхэд 10мл, 3-6 насны хүүхэд 6,5мл, 2 настай хүүхэд 5мл.

 
ТАЙЛБАР

Хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтаалгах, хоолой өвдөх, ханиалгах, цэртэй ханиалгах, жихүүдэс хүрэх  (ханиаднаас үүдэлтэй бие хүйт оргих, арзайх ), халуурах, толгой өвдөх, үе мөч  ба булчингаар өвдөх зэрэг ханиадны шинж тэмдэгийг бууруулахад хэрэглэнэ. Олон найрлагтай хэрэглэхэд амар үйлдэл сайтай бэлдмэл юм.

 
НАЙРЛАГА

Ацетаминофен 325мг, Хлорфенирамин Малеат 2.5мг, Пентоксиверин Цитрат 12мг, Ди-метилэфэдрин HCI 18мг, Гуафенезин 42мг, Усгүй Каффейн 30мг. Нэмэлт Содиум бензоат 12мг. Будагч бодис Улаан №40 (MFDS-батлагдсан давирхай будаг)

 
АНХААРУУЛГА

Архи согтууруулах ундааг өдөрт 3 удаа тогтмол уудаг бол энэ эм эсвэл бусад өвчин намдаах ба халуун тогтмол бууруулах эмийг хэрэглэхдээ эмч эсвэл эм зүйчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь элэг гэмтээж болох магадлалтай. Энэ эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэгшилийн өгүүлэмжтэй бол хэрэглэхгүй. Цэр ховхлох ханиадны эм, бусад ханиадны эмүүд, өвчин намдаах ба халуун бууруулах эм, тайвшруулах эм ууж хэрэглэдэг, антигистамин агуулсан дотуур уух эмтэй хамт хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883