Монгол улс, Улаанбаатар хот

Панадол экстра 500мг №12

Код: 0100579 Үйлдвэрлэгч: GlaxoSmithKline Consumer Healthcare Sp. z o.o Бренд: GlaxoSmithKline Consumer Healthcare Sp. z o.o Үйлдвэрлэсэн улс: Ирланд Капсул Жоргүй
7,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бэлдмэлийг 4 -с дээш цагийн  зайтай хэрэглэнэ. Нэг удаагийн дээд тун 2 шахмал, хоногийн дээд тун 8 шахмал  байна. Бэлдмэлийг өвдөлт намдаах зорилгоор 5 хоног, халуун бууруулах зорилгоор 3 хоногоос илүү хугацаагаар тус тус эмчийн хяналтгүй хэрэглэхгүй. Зөвхөн эмчийн хяналтан дор бэлдмэлийн хоногийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг ихэсгэж болно. Хэрэв өвчний шинж тэмдэг арилахгүй байвал эмчид хандана. Тунг хэтрүүлж болохгүй
 

ТАЙЛБАР

Өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэл үзүүлнэ. Панадол экстра-г толгойн өвдөлт, мигрень, шүд ба бүсэлхийгээр өвдөх, булчингийн өвдөлт, биений юм өвдөлттэй ирэх, хоолойн өвдөлт зэрэгт хэрэглэнэ. Түүнчлэн бэлдмэлийг ханиад томуу болон шуухинаат өвчний үед халуун бууруулах шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

НАЙРЛАГА

1 шахмалд 500мг парацетамол, кофеин 65мг, туслах бодис царцмагжуулалтын өмнөх цардуул, эрдэнэшишийн цардуул, поливидон, калийн сорбат,  тальк, стеарины хүчил, натрийн кроскармеллоз,  ус, гидроксипро-пилметилцеллюлоза, триацетин  тус тус агуулагдана.

АНХААРУУЛГА

Зөвлөсөн тунгаар хэрэглэхэд  бэлдмэл зохимж сайтай. Парацетамолын эмчилгээний үед  ховор тохиолдолд гаж нөлөө илэрнэ. Зарим үед арьсаар тууралт гарах, загатнах, Квинкийн хаван зэрэг харшлын шинж ажиглагдаж болзошгүй. Бэлдмэлийг өндөр тунгаахэрэглэж байгаа тохиолдолд элэг ба бөөр хордуулах эрсдэлтэй. Эмчилгээний үед цай болон кофе их хэмжээгээр хэрэглэхгүй. Учир нь хөөрлийн байдалд орох, нойр өөрчлөгдөх, зүрхний цохилт олшрох, зүрхний хэмнэл алдагдал үүсэж болзошгүй. Парацетамолын элэг гэмтээх хорт нөлөөнөөс зайлсхийхийн тулд түүнийг согтууруулах ундаатай хамт хэрэглэхгүй ба архи их хэмжээгээр хэрэглэх зуршилтай хүмүүст хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883