Монгол улс, Улаанбаатар хот

Биомон шампунь-Халгайн хандтай 10мл

Код: 0511294 Үйлдвэрлэгч: Монос Косметикс Бренд: Монос Косметикс Үйлдвэрлэсэн улс: Монгол Капсул Жоргүй
450₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Гарын алгандаа тохирох хэмжээгээр авч чийгтэй үсэндээ түрхэн хуйхандаа 3-5 минут массаж хийн хөөсрүүлнэ. Дараа нь бүлээн усаар зайлна. Энэхүү үйлдлийг 2 удаа давтан хийнэ.

ТАЙЛБАР

Эмчилгээний хувьд халгай нь шим тэжээл баялаг тул биеийн дархлааг дэмжин, цусны бүтэц сайжруулаад зогсохгүй цус багадалт, арьсны өвчнүүд, уушгины сүрьеэ, хаван, элэ, цөс, ходоод, шулуун гэдэсний салстын үрэвсэл зэрэг өвчнүүдэд тустай нэн чухал эмийн ургамал юм. Харин гоо сайхны хувьд үс уналтыг зогсоон, ургалтыг түргэсгэхийн зэрэгцээ үсний өнгийг гялалзсан сайхан эрүүл болгодог байна. Арьсан дээр түрхэж байгаа бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн арьсан дор байгаа хялгасан судсуудаар дамжиж, хүний цусанд нэвчиж орж байдаг. Тийм учраас арьс бол боловсруулдаг, амьсгалдаг эрхтэн юм. Гоо сайхны бараа бүтээгдэхүүн бол арьсаараа, шампунь бол хуйхаараа хүртэж байгаа хүнс учир химийн бус түүхий эд агуулсан жинхэнэ ургамлын гаралтай бүтээгдэхүүн гэдгээрээ “Biomon” халгайн хандтай шампунь онцлогтой.

НАЙРЛАГА

Олон зууны турш үс ургалтад халгай гайхалтай үр дүнтэй гэдгийг Монголчууд төдийгүй дэлхийн ихэнх орны хүмүүс мэднэ. Халгайны газрын дээд хэсэг болох навчинд А, Е, В, С, К, органик хүчлүүд, хлорофил болон фитонцидүүд агуулагддаг. К амин дэм нь цусны эргэлтийг сайжруулж, үс бэхжүүлэх үүрэгтэй бол, хлорофил нь арьсны тосны ялгарлыг тэнцвэржүүлж, үсний ургалтыг дэмждэг. Нянгийн эсрэг, хуйхны бохирдлыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй цагаан гаа, хуйхны эдийн нөхөн төлжилтийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хумсан цэцгийг халгайн хандтай хослуулснаар гайхалтай эмчилгээний үйлдэл бүхий шампунь болж чадсан.

АНХААРУУЛГА

Хэрэглэсний дараа хуйх загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсооно уу. Нүдэнд орохоос болгоомжилно уу. Нүдэнд орсон тохиолдолд даруй усаар угаана.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883