Стрепсилс Вит С 1.2мг+0.6мг+100мг №24
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд болон 5-аас дээш насны хүүхдэд 1 шахмалаар 2-3 цагийн зайтай шимж хэрэглэнэ Хоногийн дээд тун 8 шахмал.
ТАЙЛБАР
Амны хөндийн ба залгиур хоолойн халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед (залгих үеийн өвдөлт) хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Идэвхтэй бодис: 2,4 дихлорбензилын спирт 1,2мг, амилметакрезол 0,6мг Витамин С-тэй шахмалд: Витамин С (100мг), анисны тос, амтат жүржний тос, левоментол, тартарын хүчил, понсо 4R эдикол, шар эдикол, хүнсний шингэн сахар болон шингэн глюкозоос шахмал гарган авахад зориулсан хатууруулагч (2,6г жинтэй).
АНХААРУУЛГА
Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, 5 хүртлэх насны хүүхдэд тус тус хэрэглэхийг цээрлэнэ Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед харшлын урвал илэрч болзошгүй Жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Бэлдмэлийг дээрх тунгаас хэтрүүлж хэрэглэж болохгүй. Бэлдмэл (сахар агуулдаггүй нимбэг ба ургамлын амттай стрепсилсын шахмалаас бусад нь) ойролцоогоор 2,6г сахар агуулдаг учир чихрийн өвчтэй хүмүүс анхаарах хэрэгтэй.