Монгол улс, Улаанбаатар хот

Ринза No 10

Код: 0100056 Үйлдвэрлэсэн улс: Энэтхэг Шахмал Жоргүй
9,200₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсдэд 1 шахмалаар хоногт 3-4 удаа ууж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 4 шахмал бөгөөд эмчилгээ  5 хүртэл хоног үргэлжилнэ.
ТАЙЛБАР
Нийлмэл найрлагатай бэлдмэл. Парацетамол халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй бэлдмэл бөгөөд ханиад томууны үеийн толгой, хоолой, булчин, үе мөчөөр өвдөх шинж тэмдгийг намдаан өндөр халууралтыг багасгана. Фенилэфрин нь судас нарийсгах үйлдэл үзүүлэн амьсгалын дээд зам ба дайвар хөндийнүүдийн салст бүрхүүлийн улайлт ба хавагналтыг багасгана. Хлорфенирамин нь харшлын эсрэг үйлдэл үзүүлэн нүд, хамар, хоолойн загатналтыг арилган хамрын хөндий, хамар залгиур, дайвар хөндийн салст бүрхүүлийн хавагналт улайлтыг багасган шүүдэст илрэлийг бууруулна. Кофеин нь ТМС-ийг идэвхжүүлж ядрах, нойрмоглох байдлыг арилган оюуны болон биеийн хүчний ажлын чадварыг нэмэгдүүлнэ. Ханиад, томуу болон амьсгалын замын цочмог вирусын халдварын шинж тэмдгийн (халуурах, өвдөлтийн хам шинж, нус гоожих) эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Парацетамол 500мг, Кофеин 30мг, Фенилэфриний гидрохлорид 10мг, Хлорфенирамины малеат 2мг
АНХААРУУЛГА
Ринзаг парацетамол болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэг өвчтөн, жирэмсэн ба хөхүүл үе, 15 хүртлэх насны хүүхэд зэрэгт хэрэглэхийг цээрлэх ба 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм, МАО ферментэд хориг үүсгэх бэлдмэл, бета-адреноблокатор бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй. Бэлдмэлийг хэрэглэх үед харшлын урвал (арьсны тууралт, загатнах, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван), толгой эргэх, нойр өөрчлөгдөх, сэрэмтгий болох, хүүхэн хараа өргөсөх,  артерийн даралт исхэх, зүрхний цохилт олшрох,  дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчмоор өвдөх,  ам хатах, шээсний ялгаралт саатах, нүдний зохирол саажих,  нүдний даралт ихсэх, цус багадалт, тромбоцитын тоо цөөрөх, агрАмериклоцитоз, цус задралын цус багадалт, цус төлжилгүйдлийн цус багадалт,  метгемоглобинеми, панцитопени, элэг ба бөөр хордуулах, бронх бөглөрөх зэрэг гаж нөлөө илэрч болно.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883