Тобрадекс 5мл Нүдний дусаалга
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хөвмөлийг 1-2 дуслаар 4-6 цагийн зайтай нүдэнд дусаана. Эхний 24-48 цагийн хугацаанд тунг ихэсгэж 1-2 дуслаар 2 цаг тутам нүдэнд дусааж болно. Эмнэлзүйн үр дүнд хүрсний дараа эм хэрэглэх давтамжийг аажим багасгана. Эмчилгээг дутуу зогсоож болохгүй
ТАЙЛБАР
НАЙРЛАГА
АНХААРУУЛГА
Нүдний салст улайх, нүд хавагнах, зовхи загатнах зэрэг харшлын урвал илэрнэ. Бэлдмэлийн стеройд бүрэлдэхүүн хэсгийн нөлөөгөөр нүдний дотоод даралт ихсэж улмаар нүдний даралт ихсэх өвчин үүсэх, ховор тохиолдолд нүдний мэдрэл гэмтэх,арын субкапсуляр хэсгийн катаракт үүсэх, шархны эдгэрэлт удааширах зэрэг гаж нөлөө илэрнэ. Хучуур эдэд нөлөөлдөг энгийн герпес вирусээр үүсгэгдсэн нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл, вакцин, салхин цэцэг,нүдний эвэрлэг ба зарим салст бүрхүүлийн вирусын эмгэг, нүдний микобактерийн халдвар, нүдний мөөгөнцөртөх өвчин зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Мөн нүдний эвэрлэгт орсон гадны биетийг авсаны дараа хэрэглэхгүй. Харшлын шинж илэрвэл эмчилгээг зогсооно. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэснээр нүдний хоёрдогч халдвар өртөх эрсдэл ихсэнэ. Нүдний эвэрлэг ба уурган бүрхүүлийн нимгэрэл үүсгэдэг өвчнүүдийн үед кортикостеройдыг хэрэглэвэл цооролт үүсдэг байна