Эмэгтэйчүүдийн аарцгийн булчин чангалах физик эмчилгээний аппарат 11-программтай /үтрээ, шамбрам/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Үтрээнд хэрэглэх хошууш аппаранд холбож дараа нь амар байрлалыг сонгож эмчилгээний хошууг үтрээнд оруулна. Та хэвтээ болон босоо байрлалаар хэрэглэх боломжтой. Үтрээнд хошууг суурьлуулахдаа зөөлөн шургуулж ойролцоогоор 5.5 см түлхэж оруулж асаах товчлуурыг дарж ажиллагааг эхлүүлнэ. Р товчлуурыг сонгон горимоо сонгоно. Зүүн гар талын нэмэх товчлуурыг дарахад МА 1 болж дасгал эхлэнэ. Бага багаар хүчийг нэмж өгнө. Ойролцоогоор 45-50 МА хүчээр дасгалыг хийвэл үр дүнтэй. Хамгийн дээд тал нь 99 МА хүрдэг ба та өөрийн дасгалыг сонгож тааруулна. Хэрэглэж дуусаад зөөлөн татаж гаргаад урсгал бүлээн усаар хошууг зайлж цэвэрлэнэ. Аппаратыг нийтдээ 17 хоногийн турш өдөрт 1-2 удаа хийх нь илүү үр дүнтэй.
ТАЙЛБАР
Аарцагны булчин чангалах аппарат ерөнхий зориулалт нь өвдөлт намдаах, үтрээний хуурайшил, өндгөвчний үрэвсэл, эндометрийн үрэвслийн үед, шээс задгайрахаас сэргийлэх, эмчлэх, үтрээний булчинг чангалж хэвийн хэмжээнд оруулах, булчингийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, чангаруулах, шулуун гэдэсний шархлаат үрэвсэл буюу шамбарамны үед хэрэглэнэ
НАЙРЛАГА
Дэлгэц, товчлуур, их бие, баттерей
АНХААРУУЛГА
Зүрхний аппарат /Pacemaker/-тэй хүнд, жирэмсэн үед, арьс болон үтрээ шулуун гэдэсний шархлаа буюу хавдрын урьтал өвчний үед, арьсны мэдрэх чадвар алдагдсан үед хэрэглэж болохгүй. Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Тасралтгүй 60 минутаас дээш хугацаагаар ажиллуулж болохгүй, холбогч утсыг цахилгаанд залгаж болохгүй, шингэн зүйл болон усанд удааг хугацаагаар дүрж болохүй. Гадуур авч явахдаа ус болон чийгнээс хамгаалж зориулалтын сав хайрцагт хийнэ. Шатамхай бодис болон газ хүчилтөрөгчийн оксидоос хол хадгалах. Зөвхөн 9V зай хэрэглэх ба, цэнэглэдэг зай хэрэглэж болохгүй. Хошууг зөвхөн нэг хүн хэрэглэх ёстой. Хүүхэд хүрэхгүй газар хадгалах. Тухайн аппаратыг үтрээ болон бүдүүн гэдэснээс бусад хэсэгт хэрэглэж болохгүй. Цээжний ойролцоо хэрэглэвэл зүрхэнд сөрөг нөлөөтэй Өндөр давтамжтай мэс заслын төхөөрөмжтэй ойрхон ашиглаж болохгүй энэ нь аппаратыг гэмтээх цаашлаад өвчтөнд эрсдэл учруулж болзошгүй . Аюулгүй ажиллагааны заавар биеийн бусад хэсэгт хэрэглэвэл таны эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй. Ариун цэврийн үүднээс үтрээний хошууг зөвхөн 1 хүнд хэрэглэх ёстойг анхаарна уу. Хэрэглэсний дараа бүлээн урсгал усаар сайтар угаах хэрэгтэй. Зөвхөн үйлдвэрлэгчийн зориулалтын баталгаатай үтрээний болон шулуун гэдэсний эмчилгээнд зориулсан хошуу хэрэглэх. Аппаратны их бие болон хошууг шингэн зүйл болон усанд удаан дүрж болохгүй.
Асуулт хариулт
Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн
Эмэгтэйчүүдийн булчин чангалах физик эмчилгээний аппарат (төрсний дараа, бэлгийн сулрал, өвдөлт намдаах, бариу болгох 15 программтай)
Хүзүү мөрний массажер /физик эмчилгээний/