Монгол улс, Улаанбаатар хот

Диклоран плюс 30гр

Код: 0100865 Үйлдвэрлэгч: Dabur Бренд: Dabur Үйлдвэрлэсэн улс: Орос Жоргүй
12,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
  • Насанд хүрэгсэд ба 6-с дээш насны хүүхэд өдөрт 3-4 удаа арьсанд зөөлөн түрхэж шингээнэ

  • Эмгэгтэй хэсгийн хэмжээнээс бэлдмэлийн тун хамаарна

  • Бэлдмэлийн нэг удаагийн тун 2-4г

  • Эмчилгээг эмчийн зөвшөөрөлгүйгээр 10 өдрөөс олон хоног хэрэглэхгүй

ТАЙЛБАР
  • Тулгуур хөдөлгөөний аппаратын өвчин, хэрэхийн гаралтай үений үрэвсэл, хайрст үлдийн улмаас үүссэн үений үрэвсэл, хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үений үрэвсэл, нуруу ба захын үений остеоартроз, зөөлөн эдийн хэрэхийн гэмтэл

  • Хэрэхийн ба хэрэхийн бус гаралтай булчингийн өвдөлт, зөөлөн эдийн гэмтэл

НАЙРЛАГА
  • Үйлчлэгч бодис:Диклофенак диэтиламин  11.61мг(10мг диклофенак натри-тэй тэнцэнэ) Метилсалицилат 100мгМентол 50мг  Маалингын тос 30мг

  • Туслах бодис: бензилийн спирт, пропиленгликоль, карбомер-940, динатрийн эдетат, цетомакроголь 1000, цетостеарилын спирт, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана

АНХААРУУЛГА
  • Цээрлэлт:Диклоран плюсыг диклофенак ба метилсалицилат, бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсэг, ацетилсалицилын хүчил, стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмэнд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн үе (3 дахь 3 сар), хөхүүл үе, 6 хүртэл насны хүүхэд, арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ

  • Болгоомжлол ! Элэгний порфири (хурцдал), хоол боловсруулах замын улайлтат шархлаат гэмтэл, элэг ба бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт, зүрхний архаг дутагдал, бронхын багтраа, настангууд, 12 хүртэл насны хүүхэд, жирэмсний I ба II дахь 3 сар зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болно.Хэсэг газрын урвал:намарс, гэрэлд мэдрэгших, хавьтал харшлын арьсны үрэвсэл (түрхсэн хэсгийн арьс загатнах, улайх, хавагнах, толбот ба цэврүүт тууралт, гуужих)Системийн урвал: арьсны тархмал тууралт, харшлын урвал (чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, бронхын агчил), гэрэлд мэдрэгших

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:Бэлдмэлийг гадуур хэрэглэхэд үйлчлэгч бодис нь маш бага шимэгддэг тул тун хэтрэх боломжгүй

  • Онцгой анхааруулга! Диклоран плюс бэлдмэлийг зөвхөн гэмтээгүй арьсанд түрхэж хэрэглэх бөгөөд нээлттэй шарханд хүргэхээс зайлсхийнэ. Бэлдмэлийг түрхсэний дараа боолт тавихгүй. Түүнчлэн бэлдмэлийг нүд болон салст бүрхүүлд хүргэж болохгүй   

  • Эмийн харилцан үйлчлэл: Диклофенак гэрэлд мэдрэгшил үүсгэдэг эмийн бэлдмэлийн үйлдлийг хүчжүүлнэ. Өөр эмийн бэлдмэлтэй харилцан үйлчилдэг талаар тэмдэглэгдээгүй

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883