Бензилбензоат 20%-25гр
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Гадуур хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд 20% тосон түрхэцийг, хүүхдэд 3 аас дээш 10% -ийн түрхлэгийг хэрэглэнэ. Орой бүх биеийн угаалгын дараа, нүүр, толгойн үстэй хэсгээс бусад арьсны бүх хэсэгт гараараа түрхэж өгөх ба өглөө болтол гараа угаахгүй. Нэг удаагийн түрхэлтэд 30-40 г тосон түрхлэг хэрэглэнэ. Дөрвөн өдөр эмчилгээг давтаж хийнэ. Тав дахь өдрөөс усанд оруулж бүх дотуур хувцас, цагаан хэрэглэлийг солино.
ТАЙЛБАР
Хамуу өвчнийг эмчлэхэд хэрэглэнэ. Хамууны хачиг устгах, гадуур хэрэглэх бэлдмэл. Авгалдай, ялангуяа нас гүйцсэн хамууны хачигийг устгаж, хордуулах үйлдэл үзүүлэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис Бензилбензоат 10г эсвэл 20,0 г. Туслах бодист троламин 5,0 г, стеариновийн хүчил 20,0 г, макрогол 400 5,0 г. Цэвэршүүлсэн ус 100 г хүртэл
АНХААРУУЛГА
Хэсэг газар хорсох,арьс цочрох, харшлын урвал илрэх зэрэг шинж ажиглагдаж болно. Цагаан хэрэглэл,алчуурыг угаалгын нунтагтай усанд 5-10 минут буцалгана. Гадуур, дотуур хувцасыг дотор гаднаас нь халуун индүүгээр индүүднэ. Халуун аргаар ариутгаж болохгүй эд зүйлсийг 3 хоног цэвэр агаарт дэлгэж байлгана. Хэрэглэж байсан гутал, тоглоом бусад зүйлсийг гялгар уутанд хийж 5 хоног хадгалана.