Монгол улс, Улаанбаатар хот

Сандостатин 0.05мг/1мл №5

Код: 0101188 Үйлдвэрлэгч: Novartis Sandoz Бренд: Novartis Sandoz Үйлдвэрлэсэн улс: Хятад Капсул Жоргүй
139,000₮
15 · Монос салбарт нөөцтэй
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.Бэлдмэлийг хоолны хооронд эсвэл унтахын өмнө хэрэглэхийг зөвлөнө. Акромегали өвчний үед бэлдмэлийг эхлээд 0,05-0,1 мг-аар 8 юм уу 12 цаг тутамд арьсан доор тарьж хэрэглэнэ. Ихэнхи эмчлүүлэгчдийн хувьд хоногийн тунгийн зохистой хэмжээ 0,3 мг байдаг болно. Хоногийн тунгийн дээд хэмжээ 1,5 мг байх бөгөөд түүнээс хэтрүүлэхгүй байвал зохино. Ходоод гэдэсний замын болон нойр булчирхайн дотоод шүүрлийн хавдрын үед бэлдмэлийг арьсан доор 0,05 мг эхлэх тунгаар хоногт 1-2 удаа тарьж хэрэглэнэ. Цаашид эмчилгээний үр нөлөө, хавдраар үүсгэгдэх даавруудын (карциноид хавдрын тохиолдолд 5-гидроксииндол цууны хүчлийн шээсээр ялгарахад нөлөөлөх байдал) түвшинд нөлөөлөх байдал болон тэсвэрлэх чадвараас хамаарч бэлдмэлийн тунгийн хэмжээг 0,1-0,2 мг хүртэл хоногт 3 удаа болгон аажмаар нэмэгдүүлэх боломжтой юм. Элэгний хатууралтай эмчлүүлэгчдийн хувьд улаан хоолойн бүдүүрсэн венийн судаснаас цус алдахтай холбоотойгоор бэлдмэлийг 50 мкг/цаг тунгаар тасралтгүй дуслын замаар 5 өдрийн туршид судсаар хийж хэрэглэх үед бэлдмэлд тэсвэрлэх байдал сайн болох нь тэмдэглэгдсэн байна

ТАЙЛБАР

Өвчний үндсэн шинж тэмдгийг хянах, мөн сийвэн дэх өсөлтийн дааврын (ӨД) болон инсулин төст өсөлтийн хүчин зүйл 1-ийн (ИТХ-1) түвшинг бууруулах зорилгоор акромегалитай эмчлүүлэгчдэд мэс заслын эмчилгээ болон туяа эмчилгээний үр нөлөө хангалтгүй байх тохиолдолд хэрэглэнэ. Түүнчлэн мэс заслаас татгалзсан буюу хориглох заалттай эмчлүүлэгчдийн акромегали өвчний эмчилгээнд мөн туяа эмчилгээний завсраар, курс эмчилгээний үр нөлөө бүрэн илрэх хүртэл богино хугацааны эмчилгээний журмаар хэрэглэнэ. Хоол боловсруулах зам (ХБЗ) болон бөөрний дээд булчирхайн шүүрлийн хавдартай холбоотой шинж тэмдгүүдийг хөнгөвчлөх, карциноид хамшинж бүхий карциноид хавдрууд,  хавдрын эсрэг бэлдмэл биш бөгөөд түүнийг хэрэглэснээр энэхүү бүлэг эмчлүүлэгчдийн эдгэрэлтэд хүргэхгүй болно. ДОХ-той эмчлүүлэгчдийн эмчилгээнд засал авахгүй байгаа суулгалт, нойр булчирхайн хагалгааны дараах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, элэгний үйл ажиллагааны өрчлөлттэй өвчтөний хэрэглээ, элэгний циррозтой эмчлүүлэгчдэд улаан хоолойн венийн судасны өргөсөлийн улмаас үүсэх цус алдалтыг зогсоох болон цус алдах явдал дахихаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

НАЙРЛАГА

1 мл уусмалд 0,05 мг октреотид (чөлөөт пептид хэлбэрээр) агуулна. Туслах бодис сүүний хүчил, маннит (Е421), натрийн гидрокарбонат, тарилгын ус.

АНХААРУУЛГА

Цээрлэлт октреотидын болон түүний найрлаган дахь аль нэгэн бодист хэт мэдрэгжсэн тохиолдолд хэрэглэхгүй.  Өнчин тархины GH ялгаруулдаг хэсгийн хавдар нь томорч ноцтой хүндрэл (харааны талбай өөрчлөгдөх) үүсгэж болохыг бүх өвчтөнд анхааралтай хянаж байх шаардлагатай. Хэрэв хавдар томорсон шинж илэрвэл өөр арга хэмжээг зөвлөнө.Акромегалитай эмэгтэй өвчтөнд GH-ийн түвшинг бууруулах, IGF-ийн түвшинг хэвийн байлгах эмчилгээний явцад төрөх чадварыг нөхөн сэргээх шаардлагатай байдаг. Төрөх насны эмэгтэйд октреотид эмчилгээ хэрэглэж байгаа үед жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэхийг зөвлөх нь зүйтэй. Октреотидээр удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөний бамбай булчирхайн үйл ажиллагааг хянаж байх шаардлагатай. Зүрх судасны хамааралт анхааруулга цөөн бус тохиолдолд брадикарди үүсч байсан нь мэдээлэгдсэн. Бетта блокаторууд, кальцийн суваг хориглох эмүүд болон шингэн, электролитийн тэнцвэржилтийг зохицуулах шаардлага гарч болзошгүй. Цөсний хүүдийн хамааралтай анхааруулга сандостатин эмчилгээний үед цөсний чулуу үүсэх тохиолдол 15-30% байсан. Энэхүү тохиолдол нь нийт хүн амын дунд 5-20% ийн хооронд тохиолддог байна. Иймээс сандостатины эмчилгээ хийлгэж байгаа үед ойролцоогоор 6-12 сарын зайтайгаар цөсний хүүдийг хэт авиан шинжилгээгээр шалгаж байх шаардлагатай. Сандостатин эмчилгээ хийлгэж буй өвчтөнд цөсний чулуу илэрвэл шинж тэмдэггүй болон шинж тэмдэгтэй аль ч тохиолдолд цөсний чулуу хайлуулах буюу мэс засал хийх шаардлагатай. Ходоод-нарийн гэдэс-нойр булчирхайн хавдар ходоод-нарийн гэдэс-нойр булчирхайн хавдарын эмчилгээний явцад шинж тэмдэг нь ховор тохиолдолд гэнэт арилж эргэн хүндээр дахин илрэх тохиолдол ажиглагддаг. Жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх: Сандостатиныг жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх тухай мэдээлэгдээгүй байна.Октреотид эмчилгээний үед олонтоо тохиолдох гаж нөлөө нь ходоод гэдэсний хямрал, мэдрэлийн системийн хямрал, элэг цөсний эмгэгшил, метаболизм болон тэжээл шингээлтийн эмгэгшлүүд болно. Октреотидын клиник судалгааны үед суулгах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, гэдэс дүүрэх, толгой өвдөх, цөс чулуушрах, цусанд сахар ихсэх гаж нөлөө олонтоо тохиолджээ

САЛБАР ТУС БҮРИЙН ҮЛДЭГДЭЛ

Аль салбар танд ойр вэ?

Салбар хайх

Салбарын нэр эсвэл хаягаар хайна уу.

Монос Мойл ФМ ЧД,2 хороо, 2-р 40 мянгат, 25 байр
0.80 ш 77990037 08:00 — 23:45 Чиглэл
Монос - Содон ФМ СХД 6-р хороо Содон хороолол 103-р байр 102 тоот
2.00 ш 77990021 09:00 — 23:40 Чиглэл
Монос Налайх ФМ НД, 1 хороо, Налайх соёлын төвийн баруун талд
0.20 ш 77990024 00:00 — 00:00 Чиглэл
Монос - Чингис ЗБ ФМ БЗД, 3-р хороо, 12 хороолол, Чингис зочид буудлын замын эсрэг талд
2.00 ш 77990041 09:00 — 21:00 Чиглэл
Монос - 3 ЭС БГД, 17 хороо, 4 хороолол, 36А байр, 3 тоот
1.00 ш 77990003 08:00 — 23:40 Чиглэл
Монос - 19 ЭС ХУД, 3-хороо, Үйлдвэр С.Шаравын гудамж 32 байр, 132 тоот /Хан-Уул таур/-н урд
1.00 ш 77990019 09:00 — 21:00 Чиглэл
Монос - Их наяд ЭС ХУД, 15-р хороо, Их Монголын гудамж, 04 Их наяад плаза 1-р давхарын 102 тоот
1.00 ш 77990098 08:00 — 23:45 Чиглэл
Монос - Белмонте ХУД 4-р хороо хүүшийн ам Белмонте хотхон үйлчилгээнийт төв
1.00 ш 77996200 Цаг бүртгээгүй Чиглэл
Монос - Биомон БЗД, 13 хороо, Энхтайвны гудамж-95 тоот, ОТР ХХК-ийн байр
1.00 ш 77990154 08:00 — 23:00 Чиглэл
Монос Витагрипп ЭС БЗД, 12-р хороо, Ботаникийн гудамж , Ботаник Центр хотхоны 2-р блок, 1-р давхарт /Монгол Японы Эмнэлэгийн хойно/
2.00 ш 77990500 09:00 — 21:00 Чиглэл
Монос - Шастин ФМ БГД, 5 хороо, 10-р хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж 109 тоот
1.00 ш 77990070 08:00 — 23:40 Чиглэл
Монос Хүннү2222 ФМ ХУД 18 хороо Хүннү палс 205 р бай
2.20 ш 77990181 08:00 — 23:40 Чиглэл
Монос - СХДүүргийн нэгдсэн эмнэлэг ЭС СХД, 19-р хороо, 62-р сургуулийн хойно
1.00 ш 77990045 09:00 — 21:00 Чиглэл
Монос Тара Центр ФМ Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион Оргил/17011/, Нийслэл хүрээ өргөн чөлөө 60/15 Тара центр.
0.80 ш 77990145 09:00 — 21:00 Чиглэл
Монос Юу Би Эйч ФМ Сүхбаатар дүүрэг UBH center-ийн 1 давхарт 2 талаасаа орох боломжтой
2.20 ш 77990106 09:00 — 21:00 Чиглэл
Монос Бөхийн өргөө Бөхийн өргөөнөөс чанх урагш эффес худалдааны төвийн урд
1.00 ш 77990080 09:00 — 21:00 Чиглэл

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883