Монгол улс, Улаанбаатар хот

Бактокс 250мг/5мл 60мл

Код: 0101254 Үйлдвэрлэгч: Wellbee LLC Бренд: Wellbee LLC Капсул Жоргүй
22,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Шилэн савыг тэмдэглэгээ хүртэл усаар дүүргээд нэгэн жигд шингэн болтол сэгсэрнэ. Хэрэглэх бүрийн өмнө хөвмөлийг сэгсрэх шаардлагатай. Шилэн саван дахь нунтагийн хэмжээ 60мл хөвмөл бэлтгэхэд хүрэлцэнэ. 

ТАЙЛБАР

Нянгын эсрэг үйлдэлтэй антибиотик. Амьсгалын эрхтэн тогтолцооны халдвар, шээс болон бэлгийн замын тогтолцооны халдвар, хоол боловсруулах замын тогтолцооны халдвар, арьс болон зөөлөн эдийн халдвар, лаймын өвчин (боррелиоз); Helicobacter pylori эрадикацинд бусад нянгийн эсрэг бэлдмэлүүдтэй хавсрах, эндокардит (урьдчилан сэргийлэх) үед хэрэглэнэ

НАЙРЛАГА

Үйлчлэгч бодис Бэлтгэсэн 5 мл (хэмжигч халбага) хөвмөлд 125 мг амоксициллин агуулагдана (тригидрат хэлбэрээр). Туслах бодис Усгүйжүүлсэн нимбэгний хүчил, усгүйжүүлсэн 3 валенттай цитрат натри, бензоат натри, тальк, гуарын камедь, нимбэг, гүзээлзгэнэ болон тоор- чангаанзны үнэр оруулагч, аспартам, цахиурын давхар исэл

АНХААРУУЛГА

Харшлын урвалууд (ялангуяа өгүүлэмжтэй үед), халдварт мононуклеоз, хоол боловсруулах замын эмгэгээр өвдсөн өгүүлэмжтэй (ялангуяа антибиотик хэрэглэсэнтэй холбоотой колит), бөөрний дутагдал, жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд, аспартам агуулсан учир фенилкетонурийн (төрөх үед илрэх удамшлын өвчин) үед тус тус болгоомжтой хэрэглэнэ.  Хэт мэдрэгшил (тэр дундаа бусад пенициллин болон цефалоспоринд зэрэгт хэрэглэхийг хориглоно. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883