Денк Айр 5мг №28
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Үрэвслийн тодорхой медиаторуудын (лейкотриен) холбогдолтыг хориглодог. Лейкотриенүүд нь уушгин дахь агаар дамжуулах замыг нарийсгаж хавагнуулдаг. Денк-Эйр Жуниор 5мг бэлдмэл лейкотриенийг хориглосноор гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгийг багасгах ба гуурсан хоолойн багтрааг хянахад тусална. Өдөр болон шөнө илрэх гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмч таны хүүхдэд Денк-Эйр Жуниор 5мг бэлдмэлийг зөвлөнө. Денк-Эйр Жуниор 5мг бэлдмэлийг багтрааны шинж тэмдэг өмнөх хэрэглэсэн эмэнд хангалттай хянагдахгүй байгаа үед болон мөн нэмэлт эмчилгээ хийх шаардлагатай өвчтөнд хэрэглэнэ. Түүнчлэн Денк-Эйр Жуниор 5мг бэлдмэлийг 6-14 настай хүүхдэд дараах тохиолдолд кортизон агуулсан ингаляцийг (ингаляцаар хэрэглэдэг кортикостероид) орлуулж хэрэглэж болно. Хэрэв кортизоны шахмалын эмчилгээ шаардлагатай гуурсан хоолойн багтрааны хүнд хэлбэрийн өвчин хөдлөл ойрын хугацаанд илрээгүй үед. Хэрэв хүүхэд кортикостероидыг ингаляцаар хэрэглэх боломжгүй үед. Мөн Денк-Эйр Жуниор 5мг бэлдмэл нь биеийн хүчний ачааллын улмаас үүсэх амьсгалын замын нарийслаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг.
НАЙРЛАГА
Монтелукаст.
АНХААРУУЛГА
Хэдийгээр Денк-Эйр 10мг бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь хүн бүрт илэрдэггүй. Монтелукастын 10мг нимгэн бүрхүүлтэй шахмалын эмнэлзүйн судалгаагаар монтелукасттай холбоотой хамгийн нийтлэг илэрдэг гаж нөлөө нь (100 өвчтөнд хамгийн багадаа 1 илрэх эсвэл 10 хүүхдэд 1-с цөөн илрэх). Хэвлийгээр өвдөх Толгой өвдөх Эдгээр гаж нөлөө нь плацебо (эмийн бэлдмэл агуулаагүй эмийн хэлбэр) хэрэглэсэн бүлэгтэй харьцуулахад монтелукаст хэрэглэсэн бүлэгт голдуу хөнгөн явцтай бөгөөд илүү олон тохиолдож байсан.
Аль салбар танд ойр вэ?
|
Монос Налайх ФМ
НД, 1 хороо, Налайх соёлын төвийн баруун талд
|
0.01 ш | 77990024 | · 00:00 — 00:00 | Чиглэл |
|
Монос - Офицер ФМ
БЗД, 16-р хороо, Дандар баатарын гудамж, Хорго хотхон 2-р байр, 2а тоот
|
0.10 ш | 77990028 | · 08:00 — 23:00 | Чиглэл |
|
Монос - 19 Үйлчилгээний төв
ХУД 2-р хороо, 19-р үйлчилгээний төвийн Эзэн дэлгэрэх компанийн 1-р давхар
|
0.05 ш | 77990149 | · 08:00 — 23:40 | Чиглэл |
|
Монос - Апекс ФМ
БГД, 14-р хороо,Апекс групп ХХК-ийн 1 давхарт 108 тоот
|
1.92 ш | 77990095 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос Сидар Сити ФМ
ХУД 23-р хороо Арцатын ам 1472-1102В тоот
|
0.03 ш | 77990115 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
Илэрц олдсонгүй.