Дифлюкан 2мг/мл 50мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа биеийн байдлаас хамаарна
ТАЙЛБАР
Салст бүрхэвчийн кандидозын амны хөндий залгиурын, улаан хоолойн, уушигны өнгөц хэлбэр, кандидури, амны хөндийн өнгөц ба архаг хатингаршилт кандидозын үед (мөн ДОХ-халдвартай өвчтнүүдэд, дархлалын хомсдолтой өвчтнүүдэд) хэрэглэнэ. Үтрээний кандидозын цочмог ба дахилтат хэлбэрийн үед хэрэглэнэ. Криптококкоз, түүнчлэн криптококкийн менингит, бусад эрхтний мөөгөнцөрт халдварын үед (уушиг, арьсны) хэрэглэнэ. Флуконазолыг ДОХ хам шинжтэй ба бусад дархлалын хомсдолтой өвчтнүүдийн эмчилгээнд хэрэглэж болно. Дерматофит ба кандидаар үүсгэгдсэн хөлийн улны дерматофити, гилгэр арьсны микоз, өнгөт үлд (разноцветный лишай) зэрэг хэсэг газрын эмчилгээнд тэсвэртэй арьсны мөөгөнцөрт халдварын (дерматомикоз) хүнд хэлбэрийн үед хэрэглэнэ
НАЙРЛАГА
Флуконазол 2мг/мл 50мл.
АНХААРУУЛГА
Флуконазол, азолын нэгдлүүд, бэлдмэлийн найрлаган дахь бусад бодисуудад хэт мэдрэг үед хэрэглэхийг цээрлэнэ. Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Флуконазолыг цисаприд, терфенадин, астемизолтай хамт хэрэглэхийг цээрлэнэ. Флуконазол нь голчлон шээсээр ялгардаг тул бөөрний дутмагшилтай өвчтнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Давтан тунг креатинины клиренсээс хамааран тохируулна. Элэгний дутмагшилтай өвчтнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Эмчилгээний үед элэгний үйл ажиллагааны ферментүүд, өвчтний биеийн байдлыг хянаж флуконазолын үүсгэж болзошгүй сөрөг нөлөөг илрүүлэх шаардлагатай. Элэгний үйл ажиллагааны ферментийн идэвхжил ихсэхэд эмчилгээний ашигтай үйлдэл, элэгний эмгэг хүндрэх эрсдлийг тооцох хэрэгтэй. Флуконазол нь хүүхдэд хэрэглэгдсэн туршлага бага учраас шаардлагатай үед хүүхдэд хэрэглх эсэхийг эмч өөрөө шийдвэрлэнэ.
Аль салбар танд ойр вэ?
|
Монос - 50 мянгат
СБД, 4-р хороо, 50 мянгат, 18-р байр 35 тоот
|
1.00 ш | 77990152 | · 09:00 — 22:00 | Чиглэл |
|
Монос Мандала ФМ
Хан уул дүүрэг 4-р хороо Мандала гарден 106-р байр 12 болон 13 тоот
|
1.00 ш | 77990175 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос Тара Центр ФМ
Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион Оргил/17011/, Нийслэл хүрээ өргөн чөлөө 60/15 Тара центр.
|
1.00 ш | 77990145 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Эрх чөлөө ФМ
БЗД 42-р хороо, Намъяанжугийн гудамж 31б байр б-2тоот
|
1.00 ш | 77990125 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Их засаг ФМ
БЗД, 30-р хороо, Дарь эх,13361, Б.Доржийн гудамж 60-р байр 1
|
1.00 ш | 77990139 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
Илэрц олдсонгүй.