Чацарганы цэвэр тос 100мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Ходоодны үрэвсэл болон ходоод 12 гэдэсний өвчний үед өдөрт 3 удаа цайны халбагаар хоол идэхээс 30-40 минутын өмнө ууна. Үргэлжлэх хугацаа 1 сар. Эмчилгээний эхний үед ам гашуун оргих, цээж хорсох шинж илэрч болно. Судас хатуурах өвчнийг анагаахын тулд өдөрт 2 удаа цайны халбагаар хоол идэхээс 30 минутын өмнө ууна. Үргэлжлэх хугацаа 1 сар. Шархалсан түлэгдсэн хэсгийг ариутгалын уусмалаар сайтар цэвэрлэсний дараа чацарганы тосыг нимгэн түрхэж марлиар боох ба боолтыг өнжөөд солино. Гүн шарх болон гэмтэл түлэнхийд хэрэглэхдээ шархны зах хэсгээс эхлэн түрхэнэ. Шархны төв болон гол хэсгээр түрхэхэд шууд битүүрэн эдгэрч дотогшоо идээлж болзошгүй.
ТАЙЛБАР
Чацарганы тосыг гадуур түрхэж, дотуур ууж хэрэглэнэ. Ходоодны хүчил ихэдсэн үрэвсэл, ходоод 12 хуруу гэдэсний шархлаа, архаг колит , Судас хатуурах өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэхэд, Арьс салст бүрхүүлийн шарх, хөлдөлт, түлэгдэлт, цацраг туяанаас үүссэн түлэгдэл гэмтэл, Умайн хүзүүний улайлт, кольпит, Амны хөндийн салст бүрхэвчийн хурц болон архаг улайлт, шархлааны гэмтэл, буйлны үрэвсэл, Шулуун гэдэснээс цус алдах, цагаан мах эргэх зэргийн үед хэрэглэнэ
НАЙРЛАГА
Чацарганы 100% цэвэр тос
АНХААРУУЛГА
Бүтээгдэхүүнд мэдрэг, харшимтгай хүмүүс хэрэглэхийг хориглоно. Элэг цөс, нойр булчирхай, цөсний чулуу өвчний хурц үрэвслийн үед хэрэглэж болохгүй. Чацарганы тосонд хорсгох үйлдэл илэрдэг тул нүдний ойр орчим хэрэглэж болохгүй. Хадгалах нөхцөл: Нарны гэрлээс хамгаалсан сэрүүн нөхцөлд 18 сар хадгална. Тасалгааны хэмд хадгалах үед тунадас үүсч болно.